Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, ЭЛ ЭС Плаза 504, (Оргил рашаан сувиллын эсрэг талд)

Систем Админ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

 “ЭРИН СИСТЕМС“ ХХК нь 2016 онд байгуулагдсан бөгөөд Монголын программ хангамжийн салбарт, тэр дундаа байгууллагын мэдээллийн системийн чиглэлд (Enterprise Software Development) өөрийн хувь нэмрийг оруулж, дэлхийн мэдээллийн технологийн шинэ ололт, тэргүүн туршлагыг ашиглан, дэвшилтэт шинэ эриний системийг бүтээх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хамт олон Герман улсын ижил төстэй компаниудтай урт хугацаанд хамтран ажиллаж тэдгээрээс суралцаж, хуримтлуулсан мэдлэг, туршлага, Монгол инженерүүдийн уран ухаан, идэвх санаачилга, манлайлалд тулгуурлан, дээрх зорилгод хүрч, олон улсын программ хангамжийн шилдэг компаниудаас дутахааргүй Монголдоо жишиг болохуйц мэргэжлийн компани болохоор хичээн ажиллаж байна.

 

2019 онд “ЭРИН СИСТЕМС“ ХХК нь өөрийн охин компани болох “ЖАРВИС Эл Эм Эс“ ХХК (Jarvis LMS)-ийг байгуулсан бөгөөд Монголын зах зээлд байгууллагын цахим сургалт, удирдлагын системийг хөгжүүлэн амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах нь бидний нэн тэргүүний зорилт бөгөөд бид цаашид манай компанид тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой, шинэ технологийг эзэмшиж, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй залуусаар хамт олноо өргөтгөхөөр мэдээллийн технологийн инженер болон систем админ хайж байна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Харилцагч байгууллагуудад системийн суурилуулалт хийх
  • Харилцагч байгууллагуудын дуудлага, хүсэлтэнд зөвлөгөө өгөх
  • Борлуулалтын дараах техникийн тусламж үзүүлэх
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд оролцох
  • Техникийн бичиг баримт боловсруулах
  • Системийн хэвийн үйл ажиллагааг байнга хянах, сайжруулах

 

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Мэдээлэл технологийн чиглэлээр мэргэшсэн
  • Зөв боловсон харилцааны ур чадвартай
  • Багаар болон бие даан ажиллах
  • Өөрийгөө хөгжүүлж, хурдан суралцах
  • Бусдад эерэгээр нөлөөлөх, ажлын цагаа зөв хуваарилах
  • Сервер үйлдлийн систем (Red Hat, Ubuntu, Windows Server) дээр ажилласан ажлын туршлагатай
  • Олон төрлийн scripting хэлийг (unix shell, powershell гэх мэт) эзэмшсэн
  • Mongo/Postgres/MySQL/ өгөгдлийн сангийн мэдлэгтэй
  • Docker технологийн ойлголттой байх
  • Git хувилбар удирдах систем ашиглах чадвартай

 

Хэрвээ та дараах технологиудаас аль нэг дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно: CI/CD, Kubernates, VMWare

Нэмэлт мэдээлэл

Та манай хамт олонд нэгдснээр:

  • Мэргэжлийн, чадварлаг, нөхөрсөг уур амьсгалтай багийн гишүүн болно
  • Чанартай, хүнд хэрэгтэй, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахын төлөө гар нийлэн ажиллах эрч хүчтэй залуусийн нэг болно
  • Орчин үеийн дэвшилтэт технологи, арга, аргачлалыг ашиглан өөрийгөө хөгжүүлэх гадаад болон дотоодын олон сонирхолтой төслүүд дээр ажиллаж дунджаас дээгүүр цалин авах боломж

 

Та бидэнтэй нэгдэхээр шийдсэн бол анкетаас гадна хэзээнээс ажиллаж эхэлж чадах болон сард авахыг хүсэж буй цалингийн талаарх мэдээллээ бичиж ирүүлнэ үү.

Бусад

БайршилУлаанбаатар хот
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинМэргэжил хамаарахгүй
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,200,000 - 1,500,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, ЭЛ ЭС Плаза 504, (Оргил рашаан сувиллын эсрэг талд)
Утас88111927

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2021-04-08 11:33

Энэ салбарын бусад зарууд

  1. Мэдээлэл технологи сүлжээний инженер ажилд авнаМҮЭХ-ҮҮТөв
  2. Өрхийн борлуулалт, үйлчилгээний ажилтанЮнител Групп
  3. Гүйцэтгэх захирал /Таван Богд Солюшнс ХХК/Таван Богд Групп
  4. Төслийн менежер /Дижитал аггрегатор ХХК/Таван Богд Групп
  5. SAP нэрийн ERP, CRM, SRM систем нэвтрүүлэх ажилтанОРЧАРД КОНСАЛТИНГ ХХК
  6. МАРКЕТИНГ, БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРНью Телеком ХХК
  7. React front end хөгжүүлэгчЮнитакс ТИН
  8. Системийн инженерЮнител Групп
  9. Хүний нөөцийн үнэлгээний төсөл хариуцсан менежерОюуны чадварын IQ төв
  10. Программ зохиогч - Вэб мастерГлобал Вишн ХХК
  11. Тооцооны нягтлан бодогчМонгол шуудан ХК
  12. Медиа борлуулалтын мэргэжилтэнЮнител Групп
  13. ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧМоннидер ХХК
  14. Дуудлагын төвийн оператор /Дижитал аггрегатор ХХК/Таван Богд Групп
  15. Төслийн менежер /Модулийн эзэн-Retial/Номин Холдинг ХХК
  16. PHP Хөгжүүлэгч ажилд авна.Ай Ти Визарт ХХК
  17. Веб хөгжүүлэгч (front-end)Добу технологи ХХК
  18. Инженер"Топспаре Партс" ХХК
  19. Дамжуулах сүлжээний инженерСкайтел ХХК
  20. ПрограмистСайн Интернейшнл ХХК
© Эрин системс ХХК. 2016-2021 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.