Эдийн засагч /Дундговь/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн бизнес төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, гүйцэтгэлд тогмол хяналт тавих.
- Бүтээгдэхүүний өртөг, зардалд тогмол хяналт тавих.
- Тоо мэдээллийн дата бааз үүсгэх, норм, норматив батлуулах, мөрдүүлэх.
- Удирдлагийг эдийн засгийн тооцоо, судалгаа, дотоод тайлан мэдээллээр тогтмол хангах.
- Гүйцэтгэлээрх тайланд дүн шинжилгээ хийж, урт хугацаанд санхүүгийн өсөлт, компанийн тогтвортой байдлыг хангахад анхаарч ажиллах.
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүдийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Уул уурхай болон үйлдвэрлэлийн эдийн засагч, санхүүгийн удирдлагын чиглэлээр гадаадын болон дотоодын их дээд сургуулиудад бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.
- Мэргэжлээрээ Уул уурхайн салбарт 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан туршлагатай.
- Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай
- Компьютерийн хэрэглээний программууд /Microsoft excel/ дээр ахисан түвшинд ажиллах чадвартай.
- Хөдөө орон нутагт 14/14 ээлжээр ажиллах боломжтой байх.
Нэмэлт мэдээлэл
Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах ХӨӨТ-ийн уурхайд та бүхнийг урьж байна.
Та бүхнийг Монгол Улсын "ТОП 100" аж ахуй нэгж, улсынхаа хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулж буй дотооддоо баялагийг бүтээгч хамт олонд нэгдэхийг урьж байна.
Та бидний нэг болсноор:
- Амт чанартай өдрийн хоол,
- Тав тухтай амрах байр,
- Цалинтай чөлөө,
- Сургалтын тэтгэлэг,
- Хагас жил тутмын урамшуулал цалин,
- Хөдөө орон нутгийн нэмэгдэл цалин,
- Бүх төрлийн тэтгэмж (гэрлэлт,шинэ хүүхэд, …) хангагдах боломжтой
Бусад
БайршилДундговь аймаг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.