Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
11342175
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө 62

ЧАНАР ШАЛГАЛТЫН АЖИЛТАН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Шууд удирдлагын хяналт, зааварчилгааны дагуу компанийн засварын газарт Үйлчлүүлэгчийн тээврийн хэрэгсэлд хийгдсэн үзлэг оношлогоо, засвар, техник үйлчилгээний ажлын  чанарын шалгалтыг өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Засварын ажлын үр дүн чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгахад чанарын шалгалтын ажилтны ажлын үндсэн үүрэг чиглэнэ.

  • Засварын газрын менежерийн зааварчилгааны дагуу өдөр тутмын ажил үүргийг гүйцэтгэх.
  • Ажил эхлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны зааварчилгааг авч, гарын үсгээр баталгаажуулах.
  • Заcварын газарт орсон тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ хийгдэж дууссан даруй чанарын шалгалтыг түргэн шуурхай хийж гүйцэтгэх. 
  • Тухайн тээврийн хэрэгсэлд хийгдсэн чанарын шалгалтаар илэрсэн бүх асуудлыг чанарын шалгалтын хуудсанд бичиж тэмдэглэх.
  • Чанарын шалгалтыг хийж гүйцэтгэх явцад шаардлагатай бол оношлогооны болон бусад багаж төхөөрөмжийг ашиглах.
  • Засварт орж байгаа тээврийн хэрэгслийг шаардлагатай тохиолдолд гадна зогсоолоос засварын хэсэг рүү жолоодон оруулж байрлуулах.   
  • Засвараас гарч байгаа тээврийн хэрэгслийг чанарын шалгалт хийж дууссаны дараа гадна үйлчлүүлэгчийн зогсоолд байрлуулах.
  • Засвар үйлчилгээ хийгдэж дууссан тээврийн хэрэгсэл бүрт чанарын шалгалт хийж гүйцэтгэх.
  • Шаардлагатай тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож шалгах. 
  • Хийгдсэн үзлэг оношлогоо, засвар үйлчилгээний ажлын чанарыг шалгах явцад илэрсэн, чанаргүй хийгдсэн  ажлын зөрчлийг тухай бүрт нь шууд удирдлагадаа мэдэгдэх, буцаан засварт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ  авахуулах.
  • Машин угаалганд орж байгаа болон гарч байгаа тээврийн хэрэгслийг жолоодох , угаалгын чанарыг шалгах. 
  • Чанарын шалгалтын хуудасыг бөглөж дуусаад засварын ажлын  хуудсанд хавсаргаж засварын зөвлөхөд хүлээлгэн өгөх.
  • Үйлчлүүлэгчийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөхөөс өмнө тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, бүрэн бүтэн байдлыг хангуулсан байх.
  • Шаардлагатай тохиолдолд багийн бусад гишүүдэд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх. Мөн бусад нэгж хэлтсийн ажилчидтай хамтран ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Тухайн мэргэжлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн
  • 3 хүртэлх жил энэ чиглэлээр ажилласан туршлагатай
  • Техник сэтгэлгээтэй, харилцааны болон багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Ажлын ачаалал даах чадвартай, эмх цэгцтэй, цаг сайн баримталдаг,
  • Бие даан ажиллах чадвартай байх
  • Техникийн англи хэлний мэдлэгтэй, англи хэлээр харилцан ойлголцох, техникийн ном сурах бичиг унших ойлгох чадвартай байх

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарАвтомашины засвар үйлчилгээ
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,500,000 - 1,800,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө 62
Утас77181111
Факс11342175

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2021-09-03 15:47
© МСМ Групп ХХК. 1998-2021 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.