Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Мандал Ресурс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ЦАХИЛГААНЧИН

3,000,000-3,500,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Боловсруулах үйлдвэрийн цахилгаан тоног төхөөрөмжүүд, дизель генераторууд болон уурхайн цахилгаан хангамжын хэвийн ажиллагааг хангах зорилгоор үзлэг, засвар, угсралт, тохируулгын ажлыг чанартай аюулгүй гүйцэтгэх

Баяжуулах үйлдвэрийн бүх цахилгаан тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах
Эвдрэл, гэмтлийг оношилж, засварлах ажлыг шуурхай гүйцэтгэх
Урьдчилан сэргийлэх үзлэг, засвар хийх
Цахилгаан хангамж генераторуудын үзлэг, шаардлагатай засвар үйлчилгээ хийх.
Уурхайн дэд бүтцийн байгууламжууд Хотхоны цахилгаан тоног төхөөрөмжүүдийн үзлэг засвар үйлчилгээ хийх
Шинэ тоног төхөөрөмж суурилуулах, угсрах, тохируулга хийх
Цахилгааны ажил гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам мөрдөх
Цахилгааны ажил гүйцэтгэх үед аюулгүй байдлын зааварчилгааг чанд баримтлах
Хийсэн ажлын тайланг хөтлөх, тоног төхөөрөмжийн ашиглалтын бүртгэл гаргах.

Ажлын байранд тавигдах шаардлага

 

Цахилгаан техникийн чиглэлээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, техник мэргэжлийн сургууль төгссөн байх.
Цахилгаан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх чадвартай.
Цахилгаан схем унших, угсрах чадвартай.
Цахилгаан тоноглолын хэмжилт туршилт тохиргооны талаар мэдлэгтэй.
Генераторын талаар мэдлэгтэй бол давуу тал болно

Цахилгаан тоног төхөөрөмжийн засвар, угсралт, тохируулгын чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
Уул уурхайн орчинд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадвар.
Техникийн зураг унших, зааварчилгааг дагаж мөрдөх.
Тасралтгүй суралцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх

 

Нэмэлт мэдээлэл

Өмнөговь аймгийн, Мандал-Овоо суманд байрлах Алтны үндсэн ордын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан 14/14 ээлжээр ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг эрхэмлэгч, өсөн дэвших хүсэл эрмэлзэл дүүрэн, эерэг хандлага, эрч хүчтэй та бүхнийг Үндэсний бүтээн байгуулагч хамт олны нэг хэсэг болон ажиллахыг урьж байна. Та манай багт нэгдсэнээр: 

  • Өрсөлдөхүйц цалин, урамшуулал;  
  • Тав тухтай хотхонд байрлана; 
  • Хөдөлмөрийн тухай хуулийн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан урт хугацааны тогтвортой, таатай ажлын байр; 
  • Өсөн дэвших, өөрийгөө хөгжүүлэх боломж, хүн бүрт нээлттэй бодлого; 
  • Ажилтан бүр гэнэтийн ослын даатгал хамрагдах зохицуулалт 
  • Тогтвортой ажилласан ажилтанд /Банкны цалингийн болон байрны хөнгөлөлттэй зээлийн хүү/ зэрэг бусад төрлийн нэмэлт хангалт, хөнгөлөлтийн нөхцөл хүлээж байна. 

Мандал ресурс ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан танд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно. 

  • Ажлын цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00 /Тус цагаар холбогдоно уу/

Бусад

БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТөрөлЭэлжийн

Холбоо барих

Утас88176701

Зар нийтэлсэн огноо

2025-04-25 10:01

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

ДАМПЫН ОПЕРАТОРХавцгайт Их Хайрхан ХХК
2025-05-12
Засварын бичиг хэргийн ажилтанНормаунт ХХК
2025-05-09
Уулын мастерЗаамар өгөөмөр хайрхан ХХК
2025-04-28
Туслах ажилтанЖавхлант говь инвестмент ХХК
2025-04-24
ООСОРЛОГЧ, ДОХИОЧИН /Өргөн тээвэрлэх алба/Комацу гови ХХК
2025-05-13
ХАБЭАБО-Н Инженер / Оюу Толгой /НБИК ХХК
2025-04-23
Халаалт, агаар сэлгэлтийн инженерСтеп Голд
2025-05-05
ТОСОЛГООНЫ МАШИНЫ ОПЕРАТОР/ ЗАСВАРЧИН"Терра Энержи" ХХК
2025-05-09
Үйлдвэрийн ажилтан (ОТ төсөлд ажиллах)Премиум Корпорэйшн
2025-05-07
УКС-22 өрөмд камазын жолооч ажилд авнаТоп Ган Дриллинг ХХК
2025-05-02
АНГЛИ ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧКомацу гови ХХК
2025-05-06
Техникч-МаркшейдерМонголиан Стандарт Девелопмент Групп ХХК
2025-05-11
ЦАХИЛГААНЫ ЗУРАГ ТӨСЛИЙН ИНЖЕНЕРЭрдэнэс Цагаан Суварга ХХК
2025-05-02
Экскаватор операторТоп Ган Дриллинг ХХК
2025-04-29
ЗАСВАР ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР/Уурхайн машин,механизм/Эрдэнэ Монгол ХХК
2025-04-19
Уулын сургагч /Уиверсал оператор/ ажилд авнаХур Эрдэнэ Баялаг ХХК
2025-05-01
ТЭСЭЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ИНЖЕНЕРМакс Групп
2025-04-23
Ашиглалтын инженерПлатинум Ланд ХХК
2025-04-24
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРТ ЛАБОРАНТ АВНАТАЙМОН ФЛУОРТЕК ХХК
2025-04-28
Баяжуулах үйлдвэрийн ээлжийн мастер (14x14)"АГЛАГ ХАНГАЙН УУЛС" ХХК
2025-05-08

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.