Байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтанд хяналт тавих, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай эд материалын хангалт, олголтыг хийх, ажлын байрны тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний чанарт хяналт тавьж ажиллах.
Ажил үүргийн хуваарь
- Бараа материалыг санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн агуулахад хүлээн авч агуулахын зай талбайг зөв ашиглаж, эмх цэгцтэй байрлуулах.
- Алба хэлтсээс ирсэн бараа материалын захиалгыг батлагдсан норм, тоо хэмжээний дагуу олгож санхүүгийн баримт болон програм хөтлөх
- Агуулахын тооллого хийж бараа материалын үлдэглийг үндэслэн хэрэгцээт бараа материалын захиалгыг өгөх
- Нягтлан бодогчтой тооцоо нийлж бараа материалын тайлан гаргах