Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

МТЭПУГазарт СҮЛЖЭЭНИЙ АДМИНИСТРАТОР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

МТ Энтерпрайз платформ удирдлагын газар  СҮЛЖЭЭНИЙ АДМИНИСТРАТОР

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

 

ХААН Банкны дотоод болон гадаад харилцаа холбооны сүлжээний байнгын, найдвартай, болон  тасралтгүй үйл ажиллагааг хангах, банкны шаардлагад нийцүүлж сүлжээний тоног төхөөрөмжүүдийн  тохиргоог хариуцан ажиллах, банкны газар нэгжүүдтэй хамтарч ажиллах, банкны дотоод болон гадаад харилцаа, интернет гарц, дата төвүүдийн сүлжээнүүдийн байнгын, найдвартай, болон тасралтгүй үйл ажиллагааг хангах, банкны дотоод болон гадаад сүлжээнүүдийн  нөөцийн төлөвлөгөөг боловсруулж  баримтжуулах, даган мөрдөх, сүлжээний төхөөрөмжүүдийн байнгын найдвартай ажиллагааг өдөр тутам хянаж гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэгт энэхүү ажлын байрны зорилго оршино.

Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага:

  • Мэдээллийн технологи, харилцаа холбоо болон компьютерийн сүлжээний чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • 3-аас доошгүй жил сүлжээний чиглэлээр ажилласан ажлын туршлагатай байх;
  • Үнэнч шударга, хийж буй ажилдаа тууштай байх;
  • Cisco systems-ын төхөөрөмжүүд дээр ажиллах чадвар, мэдлэг, туршлагатай байх;
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх;
  • Microsoft Windows, Linux үйлдлийн системүүдийн талаар мэдлэг, ажиллах чадвартай байх;
  • Мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдлэгтэй байх;
  • Сүлжээний лог уншиж ойлгон дүгнэлт гаргах мэдлэгтэй байх;
  • CCNP, CCIE сертификаттай бол давуу тал болно;
  • Python дээр код бичих чадвартай бол давуу тал болно;
  • Сүлжээний аюулгүй байдлын техник технологи, аргачилалуудын талаар мэдлэгтэй байх;
  • Удирдан зохион байгуулах чадвартай байх;
  • Дата төвийн сүлжээний тоног төхөөрөмжүүдэд засвар үйлчилгээ, угсралт суурилуулалт хийх арга барил эзэмшсэн байх;
  • Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай;

Зан төлөвийн шаардлага:

  • Шинэлэг, санаачилгатай (Creative & Proactive);
  • Нээлттэй харилцах, хамтран ажиллах чадвартай (Strong communicator & Team player);
  • Өөрчлөлтийг удирдах, бусдад нөлөөлөх чадвартай (Change manager and influencer);
  • Зохион байгуулах, төлөвлөх чадвартай (Good organizational and planning skills)
  • Үр дүнд чиглэсэн (Result-oriented);

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2020.08.02-ны  өдрийг дуустал;

Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар  болон  имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээгээрэй.

Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.

 

ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газар

 

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинМэргэжилтэн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас7515 3333

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-07-17 13:58
Анкет хүлээж авах сүүлийн огноо2020-08-02 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Хаан Банк. 1991-2020 он

Монгол хүн бүрийг ажилтай болгохын төлөө.

Zangia.mn

Copyright © 2008-2020.