Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Засварын механик инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Автомашин механизмуудын бэлэн байдлыг хангах, тэдгээрийн засвар үйлчилгээг зохион байгуулах

  • Удирдлагын ба техникийн бичиг баримт боловсруулах чадвартай
  • Тээврийн жолооч, автын засварчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, удирдлагаар хангах

  • Албанд ашиглагдаж буй техникийн засвар, үйлчилгээний төлөвлөгөө боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангах
  • Хариуцсан ажилтнуудын цаг ашиглалт, сэлбэг, материал, тос маслын зарцуулалтанд хяналт тавих
  • Өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтнуудад мэргэжлийн сургалт, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор гадны болон дотоодын сургалт, хөтөлбөрийг зохион байгуулах, санал оруулах
  • Техникийн эвдрэл, гэмтлийг оношилж, засварын ажлыг удирдан зохион байгуулах

Ажлын байранд тавигдах шаардлага

- Механик инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай

- Ажил үүрэгтэй холбоотой тайлан, мэдээ, ажлын заавар, зааварчилгаа, гарын авлага бэлтгэх, тайлагнах ур чадвартай

- Механик инженерийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай

- Хөдөлгүүрийн асаалтын систем, тахир гол шатуны механизм, гидродамжуулгад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны шаардлага, дүрэм журмыг баримтлан техникийн үзлэг, үйлчилгээ, оношлогоо, засвар хийж тэдгээрийн задаргаа, угсаргаа, суурилуулалт, тохиргоог хийж туршин, зүгшрүүлэх ажлыг бүрэн хийж гүйцэтгэх чадвартай

Нэмэлт мэдээлэл

- Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой

Бусад

БайршилСэлэнгэ аймаг
СалбарАвтомашины засвар үйлчилгээ
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлЭэлжийн
Цалин2,100,000 - 2,500,000

Холбоо барих

Утас80200030, anket.bteg.mn, цахимаар хүлээн авна

Зарын хугацаа

Зар нийтэлсэн огноо2023-03-11 18:32
© Болдтөмөр Ерөө гол. 2004-2023 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2023.