Автын цахилгаанчин
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- 1000 вольтоос дээш хүчдэлээр ажилладаг уул уурхайн цахилгаан техник, тоног төхөөрөмжийн үзлэг, оношилгоо, засвар үйлчилгээг хийж ажиллана.
- Тоног төхөөрөмжүүдийн цахилгааны хэлхээ, схем унших, эд ангиудын холболтуудыг гарын авлагын дагуу бие даан хийх.
- Цахилгаан машин тоног төхөөрөмжүүдийн эд ангиуд дээр гарсан гэмтлийг бие даан оношлох, засварлах бүрэн чадвартай байх, засварын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэх
- Тухайн засварын ажилтай холбоотой эвдрэл гэмтэл, шаардлагатай сэлбэгийн жагсаалт болон бусад засварын ажлыг үнэн зөв тодорхойлж ахлах ажилтанд мэдэгдэх
- Машины тоног төхөөрөмж, эд ангиудад засвар хийсний дараагаар зохих ёсоор шалгаж тестлэх
- Засварын төвийн тоног төхөөрөмжийг үйлдвэрийн гарын авлага болон дотоодын заавар журмын дагуу ашиглах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Автын цахилгаанчин болон Өндөр хүчдэлийн цахилгаанчин мэргэжилийн диплом болон мэргэжилтийн үнэмлэхтэй, сертифекат байх.
- 3-с доошгүй жил уул уурхайн машин техник, тоног төхөөрөмжийн цахилгаан системийн засвар үйлчилгээг хийж байсан туршлагатай байх
- Засварын цехийн тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан туршлагатай байх / эд анги угаах, гидро пресс, цахилгаан болон хийн багажнууд, гидро системийн ажиллагааг шалгах тоног төхөөрөмж, г.м.../
- Учир шалтгааны дүн шинжилгээ хийх чадвартай байх (Цахилгаан системийн доголдлын шинжилгээ)
- Өндөр хүчдэлтэй харьцаж ажиллах эрхтэй байх
- Цагийн менежментийг баримталж тухайн ажлыг цаг тухайд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх ба ачаалал даах чадвартай байх
- Ангил хэл дээрх техникийн ном тохимол уншиж ойлгодог байх.
- Гидравлик, хийн системын үндсэн мэдэгдэхүүн цахилгаан системийн ахисан түвшиний мэдлэгтэй байх.
- Ажлаа тайлагнах чадвартай байх
- Аман ба бичгийн харилцааны ур чадвартай байх
- Эд ангидад хийгдэх шаардлагатай засвар үйлчилгээг тодорхойлох чадвар
- Эд ангиудын найдвартай ажиллагаа, бэлэн байдлын шаардлага, чанарын баталгаа түүний үр дагаврыг ойлгодог байх
- CAT, Liebherr, MT4400, NTE240 техникүүд болон цахилгаан экскаватор дээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
Өмнөговь аймгийн Цогтцэций сум таван толгойн нүүрсний уурхайд ажиллана.
Ростер: 14-14 хоног
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарАвтомашины засвар үйлчилгээ
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.