Хүний нөөцийн ахлах менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хүний нөөцийн менежментийн үндсэн функцыг хэрэгжүүлэхэд хяналт тавих
- Хүний нөөцийн бодлого болон хөдөлмөрийн харилцаа, сонгон шалгаруулалттай холбоотой дүрэм журам, бодлогын баримт бичгийг боловсруулах, шинэчлэх
- Хүний нөөцийн бүрдүүлэлт сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн харилцааны багийг удирдан чиглүүлж хариуцан ажиллах
- Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргийг гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөцийн менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Хүний нөөцийн чиглэлээр 3-аас дээш жилийн ажлын туршлагатай
- Сониуч, өсөх сэтгэлгээтэй
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
- Үр дүнд тэмүүлэх эрмэлзэлтэй
- Шинийг эрэлхийлэх, нэвтрүүлэх ур чадвартай
- Хүний нөөцийн болон хувь хүний хөгжлийн чиглэлээр тасралтгүй суралцагч
Нэмэлт мэдээлэл
Яагаад манай Хүний нөөцийн баг вэ?
-
- Хүний нөөцийн газар нь Премиум Нэксус ХК-ийн нийт 3000 гаруй ажилтнуудын бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн харилцаа, сургалт болон карьер хөгжлийг хариуцан ажилладаг бөгөөд хүний нөөцийн мэргэжлийн түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг.
- Бид Монгол улсынхаа, тэр дундаа жижиглэн худалдааны салбарт Хүний нөөцийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хүргэхийн тулд тасралтгүй сурч хөгждөг, байнга шинийг эрэлхийлдэг, нэг нэгнээ тогтмол сорилттой тулгарахад нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллагчдаа өөрийн шилдэг хувилбараа нээхэд нь тусалдаг.
- Хүний нөөцийн баг нь 3000 гаруй ажилтнуудад үйлчилгээ үзүүлдэг тул дотроо Сургалт хөгжлийн баг, Хөдөлмөрийн харилцааны баг, Сонгон шалгаруулалтын баг, Талант менежментийн баг зэрэг олон багтай бөгөөд Хүний нөөцүүдээ ажлын байран дээрээ мэргэжлийн чиглэлээр гүнзгийрэн хөгжих боломжийг олгодог.
- Олон улсын бэнчмаркинг, тэргүүн туршлагуудыг тасралтгүй нэвтрүүлж, ажилтнуудынхаа бүтээмж болон гүйцэтгэлийг нэмэгдүүлэх олон сонирхолтой арга хэрэгслийг нэвтрүүлдэг бүтээлч баг таныг хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарҮйлчилгээ
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.