Дотоод аудитын ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Дотоод аудитын албаны аудит хийх бүрэн эрхийн хүрээнд санхүүгийн, нийцлийн, гүйцэтгэлийн аудит хийх, ажлыг дотоод аудитын үйл ажиллагааны журам, Дотоод аудитын Олон Улсын Стандартад нийцүүлэн гүйцэтгэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн бакалавр буюу түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Мэргэжлээрээ 5-с дээш жил ажилласан,
- 2-с доошгүй жил бизнесийн салбарт нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсан,
- 1-с доошгүй жил дотоод аудитор, туслах аудитор, хяналтын ажилтан албан тушаалд ажиллаж байсан,
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй,
- Diamond 5.0, Sun System программ дээр ажиллах чадвартай,
- Ажил үүргээ цаг хугацаанд нь зохих ёсоор шуурхай гүйцэтгэх чадвартай,
- Баримт бичиг боловсруулах, хөтлөх чадвартай,
- Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой байх,
- Идэвх, санаачилгатай, хариуцлагатай, багаар хамтран ажиллах чадвартай байх,
- Байгууллага болон хувь хүний нууцыг чанд хадгалах,
- Компьютерын өргөн хэрэглээний программ бүрэн эзэмшсэн,
- Үнэнч шударга, ажигч гярхай,
- Удаан хугацаанд хамтран ажиллах,
- Суралцах, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй,
- Хууль зүйн зохих мэдлэгтэй байх,
Нэмэлт мэдээлэл
Шангри-Ла Төвийг сонгох шалтгаан:
- Тав тухтай ажлын орчин, найрсаг хамт олон;
- Чанар, эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн амт чанартай ажилчдын буфет хоол;
- Шангри-Ла Зочид Буудлын ресторан, Спорт Клуб болон бусад үйлчилгээгээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх;
- Шангри-Ла Группийн 100+ сүлжээ зочид буудлуудад ажилтны хөнгөлөлттэй үнээр байрлах боломж; (1-ээс дээш жил ажилласан тохиолдолд 3 хоног үнэгүй байрлах боломжтой)
- Ажилтны гэнэтийн ослын даатгал;
- Нээлттэй өсөн дэвжих боломж, глобал карьер хөгжил;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.