Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Централ Тауэр, 410 тоот

Програм хөгжүүлэгч (Шинэ төгсөгч)

Гүйцэтгэх үндсэн үүрэг

ФИБО КЛАУД нь цэвэр технологийн гарааны компани бөгөөд ирээдүйд хамгийн ихээр хэрэглэгдэх салбар буюу Үүлэн технологийн чиглэлээр дагнаж үйл ажиллагаа явуулдаг Монгол дахь цор ганц компани юм. Бид Amazon Web Services-н албан ёсны партнер компани бөгөөд Компьютерийн систем, Линукс систем болон Клауд, Виртуалчлалд сонирхолтой, богино хугацаанд маш их зүйлийг сурахыг хүссэн, эрч хүчтэй залуу инженерүүдэд таатай саналыг тавихад бэлэн байна.

 

- Хамгийн сүүлийн үеийн технологиуд (Openstack, Kubernetes, Containers...) бүхий системийн найдвартай ажиллагаа бүхий архитектур, инженерчлэлийн шийдлийг гаргах

 

Ажлын байранд тавигдах шаардлага

Чи зүгээр л "Sexy" байхад хангалттай. Энэ юу вэ гэвэл: Өөрийгөө илэрхийлж бас үнэлж чаддаг. Бусдыгаа ойлгодог. Ямар нэг сонирхол бас мөрөөдөлтэй. Болж байгаа мөн болохгүй байгаа зүйлээ дор дор нь мэдэгдчихдэг. Таг чиг эмороод алга болдоггүй. Худлаа бүлтрээд байдаггүй. Мэддэгээ мэддэг. Мэдэхгүйгээ ч бас мэддэг байхад л "OUR GUY" гэсэн үг шүү. Ямар нэг утга учиртай зүйлийг бүтээх ирээдүйн супер инженерүүд гэр бүлд тавтай морилно уу...

 

- Linux системүүд дээр ажиллаж байсан туршлагатай

- Клауд орчин виртуалчлалын талаар ойголттой

- Гарааны компанийн өндөр хурдтай хэмнэлд орж ажиллах эрмэлзэлтэй, өөрийгөө сорих, шинийг сурах, бүтээлч байдлаа олон нийтэд үнэлүүлэх зорилготой байх

Нэмэлт мэдээлэл

(Технологи) - Ашигладаг технологиуд бол дэлхийтэй зэрэгцээд л явж байгаа юм байна лэ.

 

(Баг) - 20-24 насны ижил сонирхолтой, яавал чиг яачихаар амь нэгтэй залуучууд байна. Стартапын төгс уур амьсгал.

 

(Чөлөөтэй) - Хөндлөн тогтолцоотой компани яаж ажилладаг яг тэрэн шиг.

 

(Бүтээлч) - Гараас маш хурдан юм гардаг бөгөөд чи хийж л чадвал тэрийгээ шударгаар үнэлүүлнэ. 2021 онд манай 2 залуу байрны урьдчилгаагаа бүрдүүллээ <3

 

(Суралцах) - ФИБО-чууд эхний 1 жилдээ AWS, K8S expert буюу сертификаттай болдог

Бусад

СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,500,000 - 1,800,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Централ Тауэр, 410 тоот
Утас75105585

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2021-08-31 11:32
© Фибо Глобал ХХК. 2018-2021 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.