Бизнесийн удирдлага, маркетинг менежментийн чиглэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн маркетингийн стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, хөгжүүлэх
- Бүтээгдэхүүний зах зээлийг шинжлэх, судлах, хүн ам зүйн судалгаа явуулах
- Компаний зах зээлд эзлэх байр, хувь хэмжээг нэхэгдүүлэх, боломжит худалдан авагчдыг татах, тэдгээрийг татах арга замыг эрэлхийлэх
- Сургалт болон борлуулалтын үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах.
- Зах зээлийг судлах, шинэ боломжит зах зээлийг эрж хайх
- Ажилтнуудыг сургаж хөгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг нь удирдлагаар хангах
Шаардлагатай ур чадварууд: Маркетинг, менежментийн ухааны сонирхол
Аналитик, логик сэтгэлгээ (шинжлэн шүүн тунгаах, учир шалтгааны холбоо хамаарлыг тогтоох, нэгтгэн дүгнэх г.м)
Бүтээлч сэтгэлгээ (шинэчлэн сайжруулах, шинийг зохиомжлох, зургаар илэрхийлэх, оновчтой шийдэл сонгох, үр дүнг хүргэх г.м)
Хэл яриа, бичгийн харилцааны чадавхи (тодорхой ойлгомжтой ярих, бичих, тайлбарлах, гэрээ байгуулах, хүмүүстэй харилцах)
Төлөвлөх зохион байгуулах, биелэлтийг хангах чадавхи
Хариуцлага, шургуу, зарчимч зан чанар