Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Цалингийн ахлах нягтлан бодогч

2,500,000 - 3,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

-Сар бүрийн цалин тооцоололд хяналт тавих,

-Ажилтнуудын унаа болон утасны нэмэгдэлийн тооцооллыг хийх

-НД-н тайлан үнэн зөв тайлагнагдаж байгаа эсэхт хяналт тавих

-ХХОАТ тайлан үнэн зөв цаг хугацаанд тайлагнагдаж байгаа эсэхт хяналт тавих

-Ажилтнуудын нэмэгдэл урамшуулал, суутгалын тооцоолол үнэн зөв эсэхт хяналт тавих

-Цалин тооцоололтой холбоотой анхан шатны баримт бичгийн бүрдэл бүрэн эсэхт хяналт тавих

-Баримт бичгийн архивлалт хадгалалт хамгаалалтанд хяналт тавих

-Ажилтнуудыг цалин тооцоололтой холбоотой мэдээллээр хангах

-Санхүүгийн программд тайлант хугацаанд гарсан ажил гүйлгээг хугацаанд нь шивж оруулах

Ажлын байранд тавигдах шаардлага

-Санхүү, Нягтлан бодох бүртгэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

-Нягтлан бодогчоор 2-c дээш ажилласан ажлын туршлагатай

-Санхүүгийн порграмм болон Оффисийн программ дээр ажиллах чадвартай

-Хариуцлагатай, нягт нямбай, үнэнч шударга, зарчимч, нууц хадгалах зан хандлагатай

-Цалингийн нягтлан хийж байсан бол давуу тал

Нэмэлт мэдээлэл

Яагаад Премиум Нэксус ХК-ийг сонгох ёстой вэ?

  • Өрсөлдөх чадвар бүхий цалин урамшуулал: Бид танд зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгох ба та жил бүр өөрийн гүйцэтгэл, ур чадвараасаа хамаарсан карьераа ахиулах болон цалингийн нэмэгдүүлэх боломжтой системийг бид бий болгосон
  • Мэргэжлийн өсөлт – Бид дэлхийн стандартаар үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг нь та өөрийн ур чадварыг сорьж, тасралтгүй сурж хөгжих боломжийг бий болгодог.
  • Ажлын эерэг орчин – Эерэг, өсөх сэтгэлгээтэй, амжилт гаргагч, шилдэг хамтрагч байх компанийн соёлтой хамт олон
  • Ур чадвартай хамт олон – Амжилтанд хүрэхийн төлөө тууштай ажилладаг чадварлаг, урам зоригтой мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой
  • Ажил амьдарлын тэнцвэр – Бид уян хатан цагийн хуваарьтай ба 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж, ажлаа эхлүүлэх боломжтой.

Яагаад манай Хүний нөөцийн баг вэ?

    • Хүний нөөцийн газар нь Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн нийт 3000 гаруй ажилтнуудын бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн харилцаа, сургалт болон карьер хөгжлийг хариуцан ажилладаг бөгөөд хүний нөөцийн мэргэжлийн түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг.
    • Бид Монгол улсынхаа, тэр дундаа жижиглэн худалдааны салбарт Хүний нөөцийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хүргэхийн тулд тасралтгүй сурч хөгждөг, байнга шинийг эрэлхийлдэг, нэг нэгнээ тогтмол сорилттой тулгарахад нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллагчдаа өөрийн шилдэг хувилбараа нээхэд нь тусалдаг.
    • Хүний нөөцийн баг нь 3000 гаруй ажилтнуудад үйлчилгээ үзүүлдэг тул дотроо Сургалт хөгжлийн баг, Хөдөлмөрийн харилцааны баг, Сонгон шалгаруулалтын баг, Талант менежментийн баг зэрэг олон багтай бөгөөд Хүний нөөцүүдээ ажлын байран дээрээ мэргэжлийн чиглэлээр гүнзгийрэн хөгжих боломжийг олгодог.
    • Олон улсын бэнчмаркинг, тэргүүн туршлагуудыг тасралтгүй нэвтрүүлж, ажилтнуудынхаа бүтээмж болон гүйцэтгэлийг нэмэгдүүлэх олон сонирхолтой арга хэрэгслийг нэвтрүүлдэг бүтээлч баг таныг хүлээж байна.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас80185881

Зар нийтэлсэн огноо

2024-07-02 17:47

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Худалдааны зөвлөх /брэнд гутал, хувцас/ -Хотын төвБи Ти Эф ХХК
2024-07-03
Худалдааны төлөөлөгчГрийн Трейд ХХК
2024-07-02
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕРКаппэ Бэнэ Монголиа ХХК
2024-06-19
ГЭРЭЭТ АЖИЛТАНМобиком корпораци ХХК
2024-07-05
Худалдааны зөвлөхЛежон ХХК
2024-06-17
Тооцооны нягтлан бодогчБаланс 4.5
2024-06-30
ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ /Сургаж ажилд авна/Монголиан Стар Дистрибюшин ХХК
2024-07-03
ГАДААД ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕРСэрүүн ХХК
2024-06-25
Борлуулалтын клеркТоп моторс ХХК
2024-06-17
Худалдааны зөвлөх (Яармаг салбар)Урбан Бизнес Групп ХХК
2024-07-01
Хүний нөөцийн талент судалгааны мэргэжилтэнПремиум Нэксус ХК
2024-06-13
Худалдааны төлөөлөгч (Хэнтий аймаг)Алтан Жолоо Импекс ХХК
2024-06-18
Эмийн бүртгэлийн мэргэжилтэнГлобал Атоми Монголиа ХХК
2024-07-02
Худалдааны зөвлөх /Сэлэнгэ, Алтанбулаг- Дьюти ФрийТаван Богд Групп
2024-07-05
АГУУЛАХЫН ТУСЛАХ АЖИЛТАНАрина электроникс ХХК
2024-07-02
БАРАА ТАТАН АВАЛТЫН МЕНЕЖЕРАрина электроникс ХХК
2024-06-27
ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЕНЕЖЕР /Вэб хөгжүүлэлт/Үлэмж ХХК
2024-07-01
Тооцооны нягтлан бодогч /Электроникс/Номин Холдинг ХХК
2024-06-18
МенежерПи Эс Си ХХК
2024-06-24
БОРЛУУЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН /7 БУУДАЛ/Скайтел ХХК
2024-07-09

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.