Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Level 7, Blue Sky Office, Sukhbaatar District, 1st Khoroo, Peace Avenue 17, Ulaanbaatar – 14240, Mongolia

Менежер | Ерөнхий Геологич

Гүйцэтгэх үндсэн үүрэг

    • Төслийн хэмжээнд явагдах бүх геологи хайгуулын үйл ажиллагааг хариуцах;
    • Компанийн уул уурхайн төслүүдийн нөөцийн тооцоолол, 3 хэмжээст геологи, структур, чанарын моделийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг байх,
    • Геологийн ба эдийн засгийн үр ашигтай нөөцийн асуудлыг бүрэн хариуцаж, эрдэсжилтийн бүс болон эдийн засгийн үр өгөөжтэй нөөцийн хүрээг тооцоолох, 3 хэмжээст модель үүсгэх,
    • Үйлдвэрийг тасралтгүй хүдрээр хангах, геологи-хүдэр хяналтын үйл ажиллагааг хариуцах;
    • Геологи хайгуул хүдэр хяналтын чиглэлтэй холбоотой төсөв, зардал өртөг тооцох;
    • Монгол улсын хууль тогтоомж, Хөдөлмөрийн тухай болон ХАБЭА-н тухай хууль, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, байгууллагын ёс зүйн дүрмийг мөрдөн, ажлын байранд баримтлах зарчмыг удирдлага болгон үр дүнтэй ажиллах;
    • Хайгуулын ажлын үр дүнд бий болсон өгөгдөлд чанарын хяналт тавих, дээжлэлт болон шинжилгээний лабораторийн боловсруулалтад үнэлгээ, дүгнэлт өгөх;

Ажлын байранд тавигдах шаардлага

Ажилтны боловсрол, ажлын туршлага/Employee education and work experience:

  •  Геологи хайгуулын чиглэлээр боловсрол эзэмшсэн байх. Бакалавр түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжилээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • Хайгуулын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Алтны шороон орд, үндсэн ордын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Нөөцийн тайлан хийж хамгаалж байсан туршлагатай байх;
  • Хайгуул, геологийн чиглэлээр удирдах ажил хийж байсан туршлагатай байх;

Ажилтны мэргэжлийн болон бусад ур чадвар/Employee’s professional and other skills and competencies:

  •  Мэргэжлийн англи хэлтэй байх;
  • Мэргэжлийн өндөр мэдлэгтэй байх (Мэргэжлийн программ хангамж, Geovia Surpac,Gems,Minex,Whittle,Leapfrog,Vulcan,Mapinfo);
  • Геологи структурын модель загвар хийх, нөөцийн блок модель хийж байсан туршлагатай байх;
  • Орд газрын геологийн нөөцийн 3 хэмжээст блок моделийг урд, дунд, богино хугацаанд нь тогтмол шинэчлэж нөөцийн өөрчлөлтийн талаар бодитой мэдээлэл хүргэж байх,
  • Хүдэр хяналтын нөөцийн тооцоолол ба хайгуулын нөөцийн тооцооллыг харьцуулах тайлан гаргах;
  • Нөөцийн блок модель хөгжүүлэх, уурхай тэлэх өрөмдлөгийн ажлыг төлөвлөх, хариуцах;
  • Багаар болон бие дааж ажиллах чадвартай, эерэг хандлагатай, мэдээллийг анализ хийх болон асуудлын шалтгааныг олж засах чадвартай, асуудлыг зөв талаас нь харах, олон асуудлыг зэрэг шийдэх, бичиг баримт боловсруулах, ажлаа тайлагнах, удирдах ур чадвартай, шинэ зүйл турших, тасралтгүй суралцах эрмэлзэлтэй байх;

Нэмэлт мэдээлэл

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

 

Бороогоулд ХХК-д ажилд орохыг хүссэн иргэн бүр нээлттэй ажлын байранд хүсэлтээ ирүүлэх боломжтой ба бид сонгон шалгаруулалтаа дотоод журмын дагуу ил тод, үнэнч шударгаар явуулж, эцсийн үр дүн багийн шийдвэрээр гардаг ба сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй явагддаг болно.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл болон Ажил горилогчийн анкетийг манай байгууллагын веб сайтаас авах боломжтой.

Бусад

БайршилСэлэнгэ аймаг
СалбарУул уурхай
ТөрөлБүтэн цагийн
Цалин5,000,000 -ааc дээш

Холбоо барих

Утас11317798 | 3400

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2022-08-06 08:16

Энэ салбарын бусад зарууд

  1. С АНГИЛАЛТАЙ ЖОЛООЧ (Оюу Толгой дахь төсөл)Премиум Групп ХХК
  2. Үйлчилгээний машины жолооч /Дорноговь/МАК Цемент ХХК
  3. Засварын клерк /Хөдөө ажиллах/Хишиг Арвин Индустриал ХХК
  4. Дадлагажигч инженер ажилд авна.Монтрекс ХХК
  5. Аргачлалын Инженер /PMO Methodology Engineer/Эм Эм Эс Инженеринг ХХК
  6. ХАБЭА ажилтанЮУ-ЭЙ-АР-ПИ
  7. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЖИЛТАНЭнержи Ресурс ХХК
  8. АВТОСАМОСВАЛЫН ОПЕРАТОРЭрч майнинг
  9. УгаагчЮнисервис Солюшн ХХК
  10. УУЛЫН МАСТЕРЭрч майнинг
  11. "Баяжуулагч инженер" шинэ төгсөгчдийг ажилд авнаСоёолон Интернэшнл ХХК
  12. МужаанХасу Мегаватт ХХК
  13. ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЧ /РОСТЕРООР/Бодь Интернэшнл ХХК
  14. Экскаваторын операторХишиг Арвин Индустриал ХХК
  15. ХАБЭА сургалтын ахлах ажилтанХишиг Арвин Индустриал ХХК
  16. Үйл ажиллагааны менежерГЕОМИН ХХК
  17. Туслах маркшейдер /Хөдөө ажиллах/Хишиг Арвин Индустриал ХХК
  18. Бульдозер операторСИДАР ХХК
  19. Бэлэн мөнгөний няравМөнх Эрин Трэвел ХХК
  20. Бульдозерийн операторХишиг Арвин Индустриал ХХК
© Бороогоулд ХХК. 1997-2022 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2022.