БАЙГУУЛЛАГЫН БИЗНЕСИЙН МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Зах зээлийн судалгаа, борлуулалтын багийн санал хүсэлт дээр үндэслэн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх дээр дүн шинжилгээ хийж, зах зээлд нэвтрүүлэх эсэхийг холбогдох алба нэгжүүдтэй нягт хамтран ажиллаж, тайлагнах.
- Үндсэн чиг үүрэг, зорилгын хүрээнд удирдлагын баг, борлуулалтын баг, бусад алба хэлтсийг үнэн зөв мэдээллээр хангах, санал санаачлага гаргаж, шаардлагатай программ хангамжийг хариуцах, үйл ажиллагааг хялбарчлах процессын сайжруулалт, автоматжуулалтын ажлыг тогтмол хийх
- гүйцэтгэлийн үр дүнг сайжруулах чиглэлээр урт болон богино хугацааны сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах, зохион байгуулах, хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Интернет, сүлжээний талаар тодорхой хэмжээний мэдлэг туршлагатай
- Бүтээлч харилцаа үүсгэх, багийн ажиллагааг дэмжсэн нийтэч, харилцааны өндөр ур чадвартай
- Ажлын үүрэг даалгаврыг тасалдалгүй, товлосон хугацаанд нь, системтэй дараалалтай гүйцэтгэдэг
- Процесс чанарыг сайжруулах арга замыг эрэлхийлдэг
- Асуудал шийдвэрлэх чадвартай
- Англи, Япон хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.