Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, үйлдвэрийн гудамж, Гоёо төв байр

Гүйцэтгэх захирал /Таван Богд Солюшнс ХХК/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Орчин үеийн технологийн шийдлийг агуулсан бүтээгдэхүүн үйлчилгээг (хэвлэх тоног төхөөрөмж, хяналтын камер систем, сервер түүнд суурилсан шийдлүүд) хэрэглэгчдэд хүргэх, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн шийдлийг боловсруулан санал болгох зэрэг технологид суурилсан бизнесийн стратегийг тодорхойлох, үйл ажиллагаа үр ашигтай удирдан зохион байгуулах

  • Компанийн хэмжээнд бүтээгдэхүүн үйлчилгээг эцсийн хэрэглэгчид хүргэх хүртэлх бизнесийн үйл ажиллагааны процессын урсгал, нэгж, алба, хэлтсийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг хэрхэн хангаж байгааг тодорхойлсны үндсэн дээр хэтийн болон ойрын бизнес стратегийн төлөвлөлтөө боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг үнэлэх, тасралтгүй сайжруулах;
  • Зах зээлийн багтаамж, борлуулалтын суваг, компанийн нөөцөд үндэслэн борлуулалтын төлөвлөлтийг хийж, гүйцэтгэлтэй нь харьцуулсан дүн шинжилгээнд үндэслэн цаг тухайд нь зохих шийдвэрийг гаргаж хэрэгжилтийг хангаж ажиллах;
  • Өртөг зардлын судалгаанд үндэслэн үргүй зардлыг бууруулах, зардлын зарцуулалтанд хяналт тавих, борлуулалтыг дэмжсэн ирээдүйд өгөөж өгөх шаардлагатай зардалд зөвшөөрөл олгох;
  • Брэндийн эрэлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор маркетингийн иж бүрэн хөтөлбөр боловсруулан хэрэгжилтийг хангах, брэндийн нэр төрөл категорийг өргөжүүлэх санаачилга гаргах, стратеги баримталж ажиллах;
  • Зах зээл, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, хандлагын судалгааны дүнд үндэслэн одоогийн бүтээгдэхүүн үйлчилгээг тасралтгүй сайжруулах, ахиуц ашгийг бий болгохуйц шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес, төслийг нэвтрүүлэх, үнээс хамааралгүй эрэлт бий болгоход чиглэсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэн ажиллах;
  • Компанийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс, менежментийн зарчмыг тодорхойлон өдөр тутмын үйл ажиллагаанд үлгэрлэн хэвшүүлэх, байгууллагын соёл, засаглалыг төгөлдөржүүлэхэд манлайлж ажиллах;
  • Ажилтны бүтээмж, ажлын гүйцэтгэлтэй уялдсэн хүний нөөцийн бодлогыг төлөвлөн хэрэгжүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, Санхүүгийн менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгох, нийлүүлэх чиглэлд ажиллаж байсан туршлагатай;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
  • Гүйцэтгэх үндсэн үүрэг хэсэгт тусгасан ажил үүргийг гүйцэтгэх мэргэжлийн ур чадвартай;
  • Манлайлах, удирдан зохион байгуулах туршлагатай;

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинДээд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Таван Богд Группийн байр /Crocus еvent hall-ийн замын эсрэг талд/
Утас99027086

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2021-04-08 14:18
© Таван Богд Групп. 1995-2021 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.