Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

Цахим банк, АТМ-н сувгийн газарт Мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Цахим бүтээгдэхүүн, үйлчилгээний дунд болон урт хугацааны хөгжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах, зах зээлийн чиг хандлага, техник технологийн судалгаа хийх, хөгжүүлэлт, сайжруулалтын санал санаачлага гаргах, шаардлагыг тодорхойлох, төсөл хөтөлбөр удирдан ажиллах,  холбогдох газар, нэгжүүдтэй хамтран ажиллах, хариуцаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт, сайжруулалтын гүйцэтгэлийг хянах, удирдлагыг мэдээллээр хангах юм. 

Ажлын байранд тавигдах шаардлага

Үндсэн шаардлага:

  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй /IELTS 6.5 ба түүнээс дээш эсхүл IBT TOEFL 70 ба түүнээс дээш оноотой/
  • Банк, санхүү, эдийн засаг, мэдээллийн технологи, бизнес удирдлагын бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Бичиг баримт боловсруулах өндөр чадвартай;
  • Дижитал технологи, төслийн менежмэнтийн чиглэлээр банк эсвэл финтек байгууллагад ажилласан туршлагатай;
  • Компьютерийн хэрэглээний болон тусгайлсан програм дээр ажиллах чадвартай;

Нэмэлт шаардлага:

  • Датанд үндэслэж статистик, дүн шинжилгээ хийх чадвартай;
  • Санхүүгийн болон санхүүгийн бус үр ашгийн тооцоолол хийх чадвартай;
  • Төслийн менежмэнт, түүнийг хэрэгжүүлэх аргачлалын талаар сургалт, хөтөлбөрт хамрагдаж байсан бол давуу тал болно;
  • Удирдан зохион байгуулах чадвартай;
  • Хэрэглэгчийн шаардлага тодорхойлох, төсөл хариуцан нэвтрүүлж байсан туршлагатай бол давуу тал болно;

Зан төлвийн шаардлага:

  • Бусадтай нээлттэй харилцах, хамтран ажиллах;
  • Бүтээлч сэтгэлгээ сайтай буюу шинэ санаачилга гаргах, шинэчлэн сайжруулах, оновчтой шийдэл сонгох чадвартай;
  • Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлэгч;
  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент маш сайн;
  • Эерэг зөв хандлагатай, тууштай, тогтвор суурьшилтай ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй;
  • Үр дүнд чиглэсэн;
  • Өөрийгөө илэрхийлэх, илтгэх, харилцааны өндөр ур чадвартай;

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2021.01.26-ны өдрийг дуустал;
Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар ЭНД ДАРЖ болон ЭНД ДАРЖ бизнетворк холбоост хандах, имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээгээрэй.Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газар

Бусад

БайршилУлаанбаатар хот
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас7515 3333

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2021-01-11 17:40
© Хаан Банк. 1991-2021 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.