Үндсэн хувилбар

Саусгоби сэндс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Хүнсний эрүүл ахуйч

3,000,000 - 4,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

1. Хүнсний аюулгүй байдал, чанар стандарт, эрүүл ахуйг ханган ажиллах, хоол үйлдвэрлэлийн зэсийн дагуу захиалсан түүхий эд бүтээгдэхүүнийг дагалдах баримт бичгийн хамт мэдрэхүйн үзүүлэлтээр үнэлэлт өгөн хүлээн авах;

2. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилчдыг шаардлагатай мэдээ мэдээлэлээр хангах;

3. Хоол хүнсээр дамжих өвчний сэжигтэй тохиолдол, дэгдэлтийн үед шалтгаан, үүсгэгч, өвчний эх уурхай, дамжсан замыг тодорхойлох, халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн халдвар эсэргүүцэх хариу арга хэмжээг хариуцан зохион байгуулах;

4. Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллаганд оролцож байгаа ажилтнууд хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааны бүхий л үе шатанд эрүүл ахуй, ариун цэврийг чандлан сахин ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих;

5. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй шууд харьцдаг ажилтнууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 6 сар тутамд хамрагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, үзлэгт хамрагдсаныг баталгаажуулах эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэрт баталгаат эмчийн гарын үсэг байгаа эсэхийг шалгах;

6. Хоол үйлдвэрлэлийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хэвийн хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих;

7. Хоол үйлдвэрлэлийн багаж, хэрэгсэл, машины цэвэрлэгээ үйлчилгээ, халдваргүйтгэл технологийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих;

8. Хоол үйлдвэрлэлээс үүссэн хог хаягдлыг хадгалах, зайлуулах үйл ажиллагаанд хяналт тавих;

9. Хүнсний эрүүл ахуйн чиглэлээр ажлын байрны үзлэг хийж, илэрсэн үл тохирлыг бүртгэн, залруулах арга хэмжээ бүрэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

10. Төрийн болон бусад байгууллагуудаас хүнсний эрүүл ахуйн чиглэлээр хийгдэх хяналт шалгалтын бэлэн байдлыг хангах;

11. Хүнсний эрүүл ахуйн чиглэлээр хийгдсэн ажлын тайланг долоо хоног, сар, улирал, жилээр гаргах;

12. Ажил, хөгжлийн төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн ажлыг цаг хугацаанд нь үр дүнтэй гүйцэтгэх;

Ажлын байранд тавигдах шаардлага

1. Хоол үйлдвэрлэлийн технологич, эрүүл ахуйч мэргэжилтэй

2. Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 3-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;

3. Хүнс үйлдвэрлэх цогц үйл ажиллагааг технологи, эрүүл ахуйн шаардлагын хэм хэмжээнд тохируулан төлөвлөх, зохион байгуулах;

4. Хоол, хүнс үйлдвэрлэлд хяналт тавьж, шинжилгээ хийн дүгнэлт өгөх, хоол хүнс үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналт, мөрдөлтийг зохих түвшинд хэрэгжүүлэх;

5. Хүнсний эрүүл ахуйн холбогдох хууль тогтоомж, стандартын талаар мэдлэгтэй байх;

6. MS office хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай; 

7. Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй

Нэмэлт мэдээлэл

Хөдөө орон нутагт 14/14 ээлжийн хуваариар ажиллах боломжтой

Бусад

БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн

Холбоо барих

Утас99100342

Зар нийтэлсэн огноо

2024-03-27 15:10

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Уулын мастер/ ашиглалтын инженерИх-Асур
2024-04-09
ХАБЭА-н ахлах мэргэжилтэнСино Хайдро Корпорейшн Монголиа ХХК
2024-03-31
Тэсэлгээний инженерСино Хайдро Корпорейшн Монголиа ХХК
2024-04-04
Төслийн менежерАТМОР ХХК
2024-04-09
Экскаваторын операторИлт Гоулд ХХК
2024-03-26
Өндөр хүчдэлийн цахилгаанчин, наладчикТиТиЖиВиСиӨү ХХК
2024-03-20
Ковшийн оператор ажилд авна.ГОВИЙН ШИЛМЭЛ ЗАМ ХХК
2024-04-07
ХАБЭА-н ажилтанДалан хар инвест групп ХХК
2024-04-08
Уурхайд автын засварчин авна.ГОВИЙН ШИЛМЭЛ ЗАМ ХХК
2024-04-08
КРАННИСТТоп Ган Дриллинг ХХК
2024-04-03
Түлшний няравМонлаа ХХК
2024-03-31
Төлөвлөлтийн инженерЖИН ХӨ ФЭНГ ХХК
2024-03-26
Баяжуулах үйлдвэрийн цахилгааны инженерБолдтөмөр Ерөө гол
2024-03-19
Хуулийн ахлах ажилтанЭнержи Ресурс ХХК
2024-04-04
Худалдаа, хангамж хариуцсан менежер"Мн жойн" ХХК
2024-03-21
Гагнуурчин, засварчинПетровис Групп
2024-04-09
АВТЫН ЦАХИЛГААНЧИН (14/14 УЛААНБААТАРЫН ИХ ЗАСВАР)Эпирок Монголиа ХХК
2024-03-21
ЗАСВАРЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕРМЕРА
2024-04-01
тэсэлгээний инженер, удирдагч, тэсэлгээчинГранд минералс
2024-03-26
Байгаль орчны мэргэжилтэнХОС ХАС ХХК
2024-04-01

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.