Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8 Финанс төв

ХОЛБОО ДОХИОЛОЛ, АВТОМАТИКИЙН ИНЖЕНЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Барилга, дэд бүтцийн нэгдсэн төлөвлөлт, төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, биелэлтэд шаардлага захиалагчийн чанар, мэдээлэл технологи, харилцаа холбоо, автоматикийн үйл ажиллагааг хариуцан төсөл хөтөлбөрүүдийн программ хангамж, загварчлал, хөгжүүлэлтэд хяналт шалгалт тавих;
  • Уурхайн төсөл хөтөлбөрүүдийн технологи, төсөл хариуцсан ажил үйлчилгээнүүдийн технологийн горим, ажлын зарчим, технологийн үйлчилгээний заавар зөвлөгөө болон техникийн дэмжлэг үйлчилгээ үзүүлэх загвар зэргийг ойлгох, удирдан зохион байгуулах;
  • Уурхайн олборлолтын нэгжүүдийн мэдээлэл технологи, харилцаа холбоо, автоматикийн ажлуудыг удирдан зохицуулах төлөвлөлт, стратеги, тактикуудын хэрэгжилт, ашиглалтыг дэмжин ажиллах;
  • Бусад нэгжүүдтэй хамтран уурхайн технологийн нэгж, төслийн нэгжүүдийн зорилтуудын биелэлт хангагдахад дэмжлэг үзүүлж ажиллах;
  • Төслийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэгжийн ажил гүйцэтгэл хуваарилалтыг зохицуулж, өдөр тутмын захиалагчийн хяналт тавьж, хэрэгцээтэй нөөцийг тодорхойлж, чанарын хяналтыг явуулж, шаардлагатай үед үйл ажиллагаа, чанар, хуваарь төлөвлөгөөний асуудлыг цаг тухайд нь дээд удирдлагад мэдэгдэн шийдвэрлүүлэх;
  • Хэрэглэгч болон оролцогч талуудын шаардлага, хэрэгцээний дагуу засвар үйлчилгээний гол үзүүлэлтүүдийг хянаж, тайлан мэдээг шинэчилж байх;
  • Уурхайн технологийн нэгжийн ажил гүйцэтгэлийн хамрах хүрээнд тавигдсан зорилгуудын биелэлтийг хангахын тулд төслийн даалгавруудын явцыг хянах, ажлын эрэмбийг тэнцвэржүүлэх, харилцан хамаарлыг удирдах, техникийн тодорхойлолт ажлын даалгавруудыг боловсруулах;
  • Барилга, дэд бүтцийн журмын дагуу тодорхойлсон стандарт процесс, дүрэм журмыг биелүүлж буй эсэхэд хяналт тавьж ажлын явцыг мэдээлж байх, үнэлгээнд оролцох;
  • Программ хангамж, компьютер менежментийн систем, аж үйлдвэрлэлийн IV хувьсгалын технологи, алсын удирдлага бүхий барилга, дэд бүтцийн автоматжуулалт /EMS, EMCS, EDMS, HMS, BMS, BMCS/-ийг нэвтрүүлэх.

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Холбоо дохиолол, автоматикийн инженерийн бакалаврын зэрэгтэй байх;
  • Нэгдсэн төлөвлөлт боловсруулж, технологийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, засвар сайжруулалтыг ханган ажилласан туршлагатай байх;
  • Уул уурхайн болон барилгын салбарын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай байх;
  • Инженер технологи, программ хангамжийн төсөл хэрэгжүүлэн ажилласан туршлагатай байх;
  • Шаардлагатай технологи, бүтээгдэхүүн, системүүд дээр салбарын эсвэл нийлүүлэгчийн сертификаттай байх;
  • Инженерийн, засвар үйлчилгээний эсвэл ижил төстэй салбарт 3-5 жил ажилласан туршлагатай байх, үүнээс 1-ээс дээш жилд нь уул уурхайн технологи дагнан эсвэл ижил төстэй мэргэжлийн инженерийн чиглэлээр ажилласан туршлагатай байх;
  • Уул уурхайн төрөл бүрийн технологи, автоматик, харилцаа холбооны болон үйл ажиллагааны хэсгүүдийн мэдлэг туршлагатай байх;
  • Инженерчлэлийн болон техникийн өндөр ур чадвартай байх;
  • Асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээний өндөр ур чадвартай байх;
  • Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
  • Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй байх.

Нэмэлт мэдээлэл

Албан тушаалын зэрэглэл

Мэргэжилтэн

Үндсэн ажилтан эсэх

Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх

3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил

Улаанбаатар хотод байрлах төв оффист

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 09 дугаар сарын 26-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,800,000 - 2,100,000
Тохиролцоно

Холбоо барих

Утас75055555 /310/

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2022-09-16 18:08

Энэ салбарын бусад зарууд

  1. УУЛ УУРХАЙН АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕРАндергроунд майнинг од ХХК
  2. Туузан дамжуургын механик механикБаатарван Транс ХХК
  3. Авто цахилгаанчинХишиг Арвин Индустриал ХХК
  4. БИЗНЕС ХӨГЖЛИЙН МЭРГЭЖИЛТЭНМЕРА
  5. МеханикХишиг Арвин Индустриал ХХК
  6. “ГАУСХАБ”-ын АЖЛЫН БАЙР ЗАРЛАЖ БАЙНА"Зэс эрдэнийн хувь" ХХК
  7. Бараа материалын хяналтын ажилтанБороогоулд ХХК
  8. ГАГНУУРЧИН /Баяжуулах үйлдвэрийн хэлтэст/Бүрдэл Майнинг ХХК
  9. ХАБЭА инженерГарнет кристал майнинг
  10. Засварын клерк /хотод ажиллах/“ХИТ” ХХК
  11. Экскаваторын операторХишиг Арвин Индустриал ХХК
  12. Бульдозерийн операторХишиг Арвин Индустриал ХХК
  13. Дамп, ховоны операторХишиг Арвин Индустриал ХХК
  14. Electrical Quantity SurveyorУорли Инженеринг
  15. ДУГУЙ ЗАСВАРЧИН (Оюу Толгой төсөлд ажиллах )Премиум Групп ХХК
  16. Хангамжийн туслах ажилтан (эрэгтэй)Хишиг Арвин Индустриал ХХК
  17. Үндсэн хөрөнгийн бүртгэлийн ажилтан/ хятад хэлтэй/Эко Глобал Ложистикс ХХК
  18. Туслах маркшейдер /Хөдөө ажиллах/Хишиг Арвин Индустриал ХХК
  19. МАРКШЕЙДЕР ИНЖЕНЕРЭрхэт түнш
  20. УУЛЫН АХЛАХ МАСТЕР"Терра Энержи" ХХК
© Эрдэнэс Тавантолгой ХК. 2010-2022 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2022.