Бид компанийн үнэт зүйл болох ажилтнууддаа өрсөлдөхүйц цалин урамшуулал, таатай ажлын орчин, найрсаг эрч хүчтэй залуу хамт олон, үргэлж өөрийгөө хөгжүүлэх боломжоор хангаж ажилладаг Монгол улсын үндэсний үйлдвэрлэгч салбартаа манлайлагч компаниудын нэг билээ.
1.Эрүүл ажилтан бидний бахархал: Ялгуун Аксесорис ХХК нь эрүүл эрч хүчтэй ажилтанг үнэт зүйлсээ болгодог тул жилд нэг удаа 6 сараас дээш хугацаанд ажилласан үндсэн ажилчдаа иж бүрэн эрүүл мэндийн үзлэгт хамруулснаар эрүүл мэндийн шалтгаанаар үүсч болох эрсдэлээс хамгаалах боломжийг бүрдүүлсэн.
- 2. Хөнгөлөлт:Ажилтандаа гар утасны ярианы төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхээс гадна үндсэн ажилтан болсон тохиолдолд өөрийн брэнд бүтээгдэхүүнээс хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр худалдан авах боломжтой.
- 3. Тэтгэмж тусламж:Бид ажилтныхаа нийгмийн асуудалд анхааран шинэ хүүхэдтэй болсон, гэнэтийн осол, ар гэрийн гачигдал гэх зэрэг амьдралын баяр, гуниг тохиосон мөчүүдэд нь хамтдаа байж мөнгөн тэтгэмж, тусламжийг олгодог.
- 4. Шагнал урамшуулал:Бид жил бүр тэргүүний ажилтнуудаа шалгаруулан мөнгөн шагнал, өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшуулдаг. Мөн олон жил үр бүтээлтэй ажиллаж салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан тэргүүний ажилтнуудаа салбарын болон төр засгийн шагнал, одон медальд тодорхойлон хөдөлмөр бүтээлийг нь дэмжиж урамшуулдаг.
- 5. Ylguun Health хөтөлбөр: Сар бүр бид ажилтныхаа эрүүл мэнд нийгмийн асуудалд анхааран дэд хөтөлбөрийг хэрэгжүүлдэг
6. Сар бүр KPI-ын үнэлгээгээ 80%-аас дээш хангасан тохиолдолд Yalguun care хөтөлбөрт хамрагдах боломууд байдаг.