Үндсэн хувилбар

САЛБАРЫН МЕНЕЖЕР /ШИНЭ ТӨСӨЛ/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Дэлгүүрийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилллах 
  2. Дэлгүүрийн борлуулалтыг өсгөх санал санаачлага гаргах. 
  3. Дэлгүүрийн ажилтнуудын ажлын гүйцэтгэл, ирцийн бүртгэлд хяналт тавих, ээлжийн хуваарийн зохицуулалт хийх.
  4. Ажилтнуудыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах.
  5. Хөдөлмөрийн дотоод журмын дагуу өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах тал дээр үүрэг даалгавар өгч ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Бизнесийн удирдлага, Худалдаа, Санхүү, Хүнсний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Худалдааны салбарт ажиллаж байсан туршлагатай
  3. Удирдан зохион байгуулах чадвартай /Удирдан зохион байгуулах албан тушаалд 2-ээс жил ажилласан байх/
  4. Шинийг санаачлагч, бүтээлч байх
  5. Харилцааны чадвартай /Ойлгох, хүлээцтэй сонсох, нээлттэй харилцах гэх мэт/
  6. Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн
  7. 30-аас дээш настай

Нэмэлт мэдээлэл

           "Алтан жолоо” групп нь 1992 онд байгуулагдаж байсан бөгөөд одоогийн байдлаар 6 охин компанитай групп компани болон өргөжсөн байна. Манай групп нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай бөгөөд 1500 гаруй Монгол хүнийг ажлын байраар ханган ажилладаг.
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг ТОР-100 аж ахуй нэгжээр 12 дах удаагаа дараалан шалгарч байгаа нь Манай хамт олны нөр их хөдөлмөр, хэрэглэгч худалдан авагчдын маань бидэнд итгэсэн итгэлийн үр дүн төдийгүй Төр засгаас биднийг үнэлсэн үнэлгээ юм. Бид улс орныхоо нийгэм, эдийн засагт өөрийн хувь нэмэрийг оруулан, илүү ихийг бүтээхийн төлөө монгол хүний оюун ухаан, авьяас чадварыг дайчлан ажиллаж байгаадаа баяртай байдаг.

          "Алтан Жолоо Трейд" ХХК-ийн бүрэлдэхүүнд багтах тус хүнсний сүлжээ дэлгүүр нь 1997 онд 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний сонголттойгоор Монголын хамгийн анхны өөртөө үйлчлэх дэлгүүрүүдийн нэг болон байгуулагдаж байсан ба өдгөө жижиглэн болон бөөний худалдааны салбарт голлох байр суурийг эзэлсэн Монгол улсын шилдэг сүлжээ дэлгүүрийн нэг болжээ. Бид дотоод, гадаадын үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийнхээ гарт түргэн шуурхай хүргэхийн тулд бүтээгдэхүүний чанарын стандартыг хангахад шаардлагатай худалдааны эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэн ажилладаг.

         “Сансар” сүлжээ дэлгүүр нь 2013 оноос үйлчлүүлэгчийн тав тухыг эрхэмлэн сүлжээ дэлгүүрийн хөгжлийг тодорхойлох, үйлчилгээний орчныг шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлж, өөрийн өнгө төрхийг бий болгож, орчин үеийн интерьер дизайн, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, тохижилт үйлчилгээгээрээ олон улсын стандартын түвшинд хүрээд байна.

“Сансар” сүлжээ дэлгүүрийн 600 гаруй ажилтан, албан хаагчид бид хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээг баталгаат бүтээгдэхүүнээр хангаж, тохилог орчинд, дээд зэргийн үйлчилгээ үзүүлэн хэрэглэгч бүрт хүрч үйлчлэхийг зорин ажиллаж байна.

Бусад

БайршилУлаанбаатар хот
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин2,500,000 - 3,000,000

Холбоо барих

Утас77065959, 89108999, 88010477

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2022-09-19 21:55

Энэ салбарын бусад зарууд

  1. КАССЫН АЖИЛТАН /Шангрилад/Үлэмж ХХК
  2. Борлуулалт төлөвлөлтийн менежер авна 89219888Алтан Жолоо Импекс ХХК
  3. Бүсийн менежерНвц ХХК
  4. Samsung Store худалдааны зөвлөхСайн Интернэшнл ХХК
  5. ЭЭЛЖИЙН КАСС - түргэн хоолны сүлжээ ресторандЭм Би Фэйшн ХХК
  6. Бизнес менежер - Майнс АпМоннис Групп
  7. БҮТЭЭГДЭХҮҮН УДИРДЛАГЫН МЭРГЭЖИЛТЭННэкст Групп XXK
  8. Баянхонгорт худалдааны зөвлөхPC mall
  9. Худалдааны зөвлөхМиксэл ХХК
  10. Худалдааны зөвлөх ажилтанТехно Зон ХХК
  11. Ээлжийн худалдааны зөвлөх ГҮМИ ХАУС
  12. Шууд борлуулалтын ажилтанСкайтел ХХК
  13. Импортын мэргэжилтэн / Солонгос хэлтэй/Максимус дистрибьюшн ХХК
  14. Онлайн худалдааны мэргэжилтэнНомин Холдинг ХХК
  15. БОРЛУУЛАГЧМонос Хүнс ХК
  16. Ажлын 5 өдөр, 1.5 сая₮ цалинтай худалдааны зөвлөхБСБ Сервис ХХК
  17. Тавилгын борлуулалтын супервайзерНэкст Групп XXK
  18. Худалдааны зөвлөхPromon Trade LLC
  19. Түгээлтийн жолоочНаран Фүүдс ХХК
  20. Борлуулагч ажилд авнаСтимо ХХК
© Сансар. 1997-2022 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2022.