САНХҮҮГИЙН ДОТООД АУДИТОР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын тогтолцооны үр дүнтэй, үр ашигтай байдал, холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг үнэлэх санхүүгийн, нийцлийн, гүйцэтгэлийн болон дагах аудитыг гүйцэтгэх;
- Оновчтой, хэрэгжүүлэх боломжтой зөвлөмж өгөх, биелэлтийг хангах;
- Аудитыг үр дүнтэй гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, санхүү, нягтлан бодох бүртгэл түүнээс дээш зэрэгтэй.
- Аудитороор ажиллаж байсан туршлагатай.
- Дотоод аудитын олон улсын стандарт, байгууллагын засаглал, залилан, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын талаарх мэдлэгтэй.
- Логик сэтгэлгээ, асуудлын учир шалтгааныг олж, шийдвэрлэдэг.
- Шударга, мэргэжлийн ёс зүйтэй, бүтээлч, шинийг санаачлах, харилцааны өндөр ур чадвартай.
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн систем, програм хангамж, MS office-ийн мэдлэгтэй.
- Англи болон гадаад хэлний дунд түвшний мэдлэгтэй.
- Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн зөвлөх, Олон Улсын CIA, ACCA, CRMA, CFA, PMP зэргүүдийн аль нэгтэй бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
-
Нэкст Групп нь Монгол улсын ТОП 150 аж ахуйн нэг бөгөөд орон даяар 20 салбар нэгж, 300 гаран ажилтан албан хаагч нарын хамтаар Амьдралыг аз жаргалд хөтлөх, технологийн дэвшлийг түгээх зорилгын доор ажиллаж байна.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байр
- Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу бүрэн ажилладаг
- Компанийн дотоод хөнгөлөлт
- Албан тушаал дэвшиж, сурж хөгжих боломж
- Уян хатан цагын хуваарьтай 8-10 цагийн хооронд ирж ажлаа эхлүүлэх боломжтой.
- Эрүүл мэндийн даатгал
- Бид таныг хамтын манлайллыг эрхэмлэсэн, найрсаг хүндэтгэлтэй, шинийг эрэлхийлэгч хамт олны нэгэн ГИШҮҮН болохыг урьж байна
- Монгол гэр бүлүүдэд аз жаргал авчрах технологийн дэвшлийг хамтдаа түгээе.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.