ЦАЛИН ТООЦООЛЛЫН ХЭЛТСИЙН АХЛАХ НЯГТЛАН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Цалин тооцооллын үйлчилгээний хүрээнд гэрээт компаниудын цалинг тооцоолох, цалингийн зардлын бүртгэлийг НББОУС, СТОУС, Монгол улсын Нягтлан Бодох Бүртгэлийн тухай хууль, Группын НББ-н бодлого, Татварын бодлого, холбогдох дотоод журам, ажлын заавар, аргачлал, аюулгүй ажиллагааны зааврын дагуу үнэн зөв бүртгэх холбогдох татварыг Монгол улсын татварын хууль, тогтоомжийн дагуу үнэн зөв бүртгэх аудит болон удирдлагыг шаардлагатай мэдээ тайлангаар хангах
- ХХОАТ, НДШимтгэл, цалинтай холбоотой авлага, өглөгийн үлдэгдлийг санхүүгийн програм дахь үлдэгдэлтэй тулгах, баталгаажуулах, зөрүүгүй байх, хяналтыг хийх
- Цалин түүнтэй холбоотой үүссэн тооцооны дэлгэрэнгүй тайланг бэлтгэж цалингийн зардлыг өртгийн төвүүдэд хуваарилан санхүүгийн системд бүртгэж, хяналт тавих,
- Сар бүрийн цалингийн зардлыг өртгийн төвүүдэд хуваарилсан нэгтгэлийг форматын дагуу гаргаж, Захиалагч талын санхүүтэй тооцоо нийлэх, хяналтыг хийх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, нягтлан бодох бүртгэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Татвар, Нягтлан бодох бүртгэл, Эрх зүй болон бусад холбогдох чиглэлээр мэргэшсэн байх.
- Нягтлан бодогчоор 5-с дээш жил ажилласан туршлагатай байх. Үүнд цалингийн нягтлан хийж байсан бол давуу тал болно
- Татварын мэргэшсэн зөвлөх болон/эсхүл Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан байх (заавал хангах шалгуур).
- Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
- Санхүүгийн болон хэрэглээний программд ажиллах чадвартай
- Microsoft Office-ийн хэрэглээний програмууд, ялангуяа MS Excel програм дээр ажиллах өндөр чадвартай байх.
- АССА сертификат, олон улсын нэр хүндтэй их сургуулийн магистрын зэрэг, 4 том аудитын компанид ажиллаж байсан туршлага нэмэлт давуу талууд болно.
- Эерэг хандлагатай, сорилт, бэрхшээлтэй тулж, даван туулах хүсэл зоригтой.
- Багаар ажиллаж чадвартай болон бусдад хүндэтгэлтэй ханддаг.
- Асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээний өндөр ур чадвартай.
- Удирдлагын, цагийн зохион байгуулалтын, зохион байгуулах, удирдан чиглүүлж дэмжлэг үзүүлэх өндөр ур чадвартай.
Бусад
БайршилУлаанбаатар хот
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.