- Үйл ажиллагаа эхлэхээс өмнө студийг онгойлгож, бэлэн байдалд байлгах
- Эвент, үйл ажилдлагааны цагийг студид ажиллагсдад нэг хоногийн өмнө урьдчилан сануулах ба тохирсон өдөр, цаг, минутад студид ажиллах багийн бүрэлдэхүүнийг бэлэн байлгах
- Үйл ажиллагаанд оролцох гадны зочдыг угтан авч студид оруулах, үдэн гаргах /студийн байранд сэлгүүцэхээс сэргийлэх/
- Студид олон зочин ирэх үед шаардлагатай зохицуулалт хийх
- Нэвтрүүлгийн зохиол төлөвлөгөөг уншиж танилцсаны үндсэн дээр тухайн бичлэгт хэрэглэх жижиг хэрэглэлийг бэлдүүлж, хөтлөгч, зочдын уух ундаа, шүүсийг урьдчилан авч бэлтгэсэн байх
- Студийн камерууд, тайзны эдлэл, жижиг хэрэглэлийн арчлалт хамгаалалтанд анхаарал тавьж, цэвэр үзэмжтэй, эвдрэл гэмтэлгүй ашиглахыг бусад ажиллагсадаас шаардах
- Студийг байнга цэвэрлүүлэх
- Студийн бичлэг дууссан үед студид байгаа эд юмсыг бүртгэж, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу гэрэл, цахилгааны аюулгүй байдлыг хянан шалгаж, студийн бүх хаалгыг түгжих
Уран бүтээл, менежмент, маркетинг, соёл урлагийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх.
Студийн менежмент, уран бүтээл, төсөл удирдлагын чиглэлээр ажилласан туршлагатай байх.
Харилцааны ур чадвар, багийн гишүүдтэй, уран бүтээлчидтэй хамтран ажиллах чадвартай байх.
Шинэлэг санаа, уран бүтээлч хандлага, асуудлыг шийдвэрлэх чадвартай.
Студийн тоног төхөөрөмж, программ хангамжийн талаархи мэдлэгтэй.
Төсөв, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чадвар.
Ажил ачаалал, цагийн хуваарийг зөв зохион байгуулах.
Дижитал маркетинг, сошиал медиа платформыг ашиглах чадвар.
Монгол HD TV-ийн дэргэдэх ОРИ СТУДИОС ХХК нь 2020 онд кино үйлдвэрлэлийн нэгдсэн цогцолбор байгуулах үндсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдсан.
Холбогдох дугаар: 9111-9325, 8893-3300
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.