Турбины ашиглалтын мастер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- 14/14 ростерын хуваариар ажиллана
- Турбины тоног төхөөрөмж, дулаан солилцуур, шугам хоолой, эргэх механизмийн ашиглалтын заавар болон техник үйлчилгээ, үзлэг шалгалт, сэлгэн залгалт хийх технологийн карт боловсруулах батлуулах, мөрдүүлэх, хэвшүүлэх;
- Тоног төхөөрөмж, аваарь саатлын актуудыг мөрөөр зохион байгуулах ажлыг гүйцэтгэх, биелэлтийг гаргах;
- Турбины хэсэгт харьялагдах даралтад сав, шугам хоолой болон гал гарах эрсдэлтэй тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалд хяналт тавих; даралтад сав, шугам хоолойн туршилт шалгалт хийх;
- Ашиглалтын хэсгийн ажилтан, ажилчдыг аюулгүй ажиллуулах өдөр тутмын болон сарын давтан зааварчилгаа өгч байгаа байдалд хяналт тавих, ААД, ТАД, ГАУСД, ХАБЭА-г мөрдүүлэх хэрэгжилтэнд хяналт тавих, удирдан зохион байгуулах;
- Ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийлгэх, цаашид байнга баяжуулан ажиллах, аваарийн үед багийн бэлэн байдлыг хангуулах
- Ажлын байрны эмх цэгц, багаж тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, ариун цэвэрт өдөр бүр хяналт тавих, гүйцэтгэлийг хянах
- “Гал түймэртэй тэмцэх инженер техникийн комисс”-ын гишүүнээр ажиллана. Цехийн ажлын байруудад байрлах галын багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, хангуулах.
- Цехийн ажлын байрны эмх цэгц, стандартыг ханган ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Дулааны инженер мэргэжлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажиллаж байсан ба баг ахлан ажиллаж байсан туршлагтай
- Станцын ашиглалтын ажиллагаа, технологийн схем болон горим ажиллагааны талаар өргөн мэдлэгтэй байх
- Өөрийн ажил, үүрэгтэй холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмыг ажилдаа тусгах чадвартай
- Судалгаа шинжилгээ хийж, тайлан дүгнэлт гаргах ур чадвартай
- Чиглүүлэн зөвлөх ур чадвартай
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй Ашиглалтын ажлын дадлага туршлагатай, томоохон хэмжээний сэлгэн залгалтын ажлуудад биечлэн оролцсон ба удирдаж ажилласан туршлагатай, аваарийн үед түргэн шуурхай, оновчтой зөв шийдвэр гаргаж чаддаг байх
- Ажил үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, норм стандарт, журам зааврын дагуу технологийн зохих түвшинд, хариуцлагатай, чанартай, ашиг сонирхлын зөрчилгүйгээр гүйцэтгэх
Нэмэлт мэдээлэл
- УБ-аас 130 км-т байрлах тохилог ажилчдын хотхон
- Гэнэтийн ослын даатгал
- Тэтгэврийн ууган сан
- Эрүүл мэндийн үзлэг
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.