Цахилгааны инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Барилгын цахилгааны систем, шугам сүлжээний угсралтын ажилд хяналт тавих
- Гэрээний хэрэгжилт тоо хэмжээ, чанар стандартын дагуу биелэлтийг мөрдүүлэх.
- Ажлын гүйцэтгэлийн тайлан бичих тайлагнах.
- Ажлын тооцоо, үнийн санал, зураглал боловсруулах
- Барилгын дотор, гадна цахилгааны ажлын гүйцэтгэлд хяналт тавих.
- Удирдлагын зүгээс ирсэн үүрэг даалгавар болон хамт олонтой харилцан уялдаатай ажиллах ажлууд.
- Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажлыг хийж гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Цахилгаан хангамж, цахилгааны инженер чиглэлээр их дээд сургууль төгссөн;
- Тухайн мэргэжлээр 2-оос доошгүй жил ажилласан байх;
- Ажлын төлөвлөгөө, аргачлал боловсруулах чадвартай;
- Багаар ажиллах болон харилцааны ур чадвартай;
- Барилга байгууламж, дэд бүтцийн ажлыг зураг төслийн дагуу барилгын норм дүрэм, стандарт техникийн шаардлагыг хангасан захиалагчийн үе шатны хяналт тавих, ашиглалтад оруулах;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;
Нэмэлт мэдээлэл
Манай багт нэгдсэнээр:
- Мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн удирдлагын баг
- Олон улсын нэр хүндтэй төслүүд дээр ажиллах боломж
- Салбар бүрийн мэргэшсэн баг бүрэлдэхүүн
- Өрсөлдөхүйц цалин хөлс болон нэмэгдэл урамшууллууд
- Хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэгч
- Хурдацтай өсч хөгжиж буй
- Нээлттэй карьер өсөлтийн бодлоготой
- Өдрийн хоол, түлшний нэмэгдэл, гар утасны хөнгөлөлттэй
АЖИЛЛАХ БАЙРШИЛ-1 : ХУД, Мандала Гарден төсөл
АЖЛЫН ЦАГ: 08:00-17:00
АЖЛЫН ӨДӨР: ДАВАА-БЯМБА
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.