Зуухны чанарын хяналтын инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Зуух болон түүний туслах тоног төхөөрөмжийн угсралтын технологийн аргачлал болон техникийн батлагдсан зураг төсөлд нийцүүлж угсралт, туршилт, тохируулга болон ашиглалтад хүлээн авах үеийн техникийн процесст чанарын хяналт тавьж, баримт бичгийн бүрдүүлэлт хийж, зохион байгуулалтаар хангаж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Дулааны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- 5-аас доошгүй жил тус чиглэлээр ажилласан байх
- Засварын чиглэлээр ажиллаж байсан эсвэл ашиглалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
- Цахилгаан станцын технологи ажиллагаа, зуухны дулаан, горимын тооцооны талаар мэдлэгтэй
- Зуухны халах гадаргуу, өндөр даралтын шугам хоолойн засвар дээр ажиллаж байсан
- Эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн зураг төслийг бүрэн хэмжээнд ойлгож унших чадвартай
- Зуух болон түүний туслах тоноглолын угсралтын ажилд чанарын хяналт тавих, техникийн баримт бичгийн бүрдүүлэлт хийх чадвартай байх
- 14/14 ээлжээр ажиллах боломжтой байх
Нэмэлт мэдээлэл
Ижил төстэй дотоодын болон гадаадын төсөл дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Бусад
БайршилТөв аймаг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Холбоо барих
Утас316118, 99914769, 88335598
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.