Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Тооцооны нягтлан бодогч

1,800,000 - 2,100,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Анхан шатны баримтад тулгуурлан бүртгэл тооцоог цаг тухайд нь хийж гүйцэтгэх
  • Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, ажил гүйлгээг холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн үнэн зөвөөр тусгах
  • - НББ-ийн хууль болон холбогдох тушаал, шийдвэр, НББОУС, СТОУС болон бусад дүрэм, журам, группийн НББ-ийн баримт бичгийн дагуу гүйлгээг тухай бүр үнэн зөв бүртгэх
  • Компанийн Санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм журмыг мөрдөж ажиллах
  • Компанийн Үндсэн хөрөнгө, харилцагчийн тооцооны анхан шатны баримтыг бүрдүүлж өдөр тутмын үйл ажиллагааны санхүүгийн бүртгэл хөтлөх
  • Өдөр тутмын үйл ажиллагааны бүртгэлийг санхүүгийн программд үнэн зөв, цаг тухай бүрт нь оруулж, бүртгэл хөтлөх.
  • Харилцагч компани, байгууллагуудтай үүссэн тооцоог бүртгэлд тусган тооцоо нийлсэн актаар баталгаажуулах, хэрэв тооцоогоор авлага өглөгтэй бол арга хэмжээг ерөнхий нягтлан бодогчтой хамтран авч ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Нягтлан бодогч мэргэжлээр бакалавр зэрэгтэй /Шинэ төгсөгч байж болно. МУИС, СЭЗИС, Мандах Их сургууль төгссөн бол давуу тал болно/
  • Компьютерийн хэрэглээний болон Санхүү, НББ-н программуудыг эзэмшсэн - Манлайлал ба өөриймсөг сэтгэлгээ
  • Шийдэл гаргах, олох чадвартай
  • Хамтран ажиллах ба харилцах ур чадвартай
  • Мэргэжлийн ур чадвар, сахилга бат, хувийн зохион байгуулалт
  • Нягт нямбай, зарчимч, тооцоолон бодох чадвартай

Нэмэлт мэдээлэл

Яагаад Премиум Нэксус ХК вэ?

  • Манай компанид та өөрөө карьераа удирдах боломжтойг мэдэх үү? Манай компани Карьер хөгжлийн системээ ажилтан бүрдээ маш ойлгомжтой байхад анхаардаг бөгөөд энэхүү системээр тухайн ажлын байран дээрээ мэргэшсэн ажилтан, өөрийн удирдах албан тушаалтантай ижил түвшний цалин урамшуулал авах боломжтой. Ажилтны ажлын байран дээр шаардлагатай мэдлэг, ур чадварын өсөлт, хөгжил нь компанийн өсөлттэй шууд холбоотой тул та жилдээ нэг удаа карьер шатлалын үнэлгээнд оролцон өөрийн мэдлэг, ур чадвараа тодорхойлж, цаашид хүрэх цэгээ төлөвлөхөд танд компанийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажилладаг. Ингэхдээ бид бүх шатны ажилтнууддаа зориулан шаардлагатай сургалтуудыг ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын платформуудыг эх сурвалжаа болгон бэлтгэн хүргэдэг.
  • Карьераа өсгөхөд тань зориулж компанийн зүгээс мэргэжлийн болон зөөлөн ур чадварыг хөгжүүлэх сургалтыг санал болгодог.
  • Салбартаа мэргэшсэн менежментийн багтай хамтран ажиллах боломж.
  • 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж өдрийн ажлыг эхлүүлэх боломжийг олгодог уян хатан цагийн хуваарьтай.
  • Ажлын байран дээр танд зайлшгүй хэрэгцээтэй байгаа мэдлэг чадварыг гаднын сургалт, хичээлээр олгох боломжийг компани бүрэн дүүрэн дэмжин ажиллах болно.

Яагаад манай Санхүүгийн баг вэ?

- Нягтлан бодох бүртгэл, татвар болон Санхүүгийн менежментийн чиглэлээр практик дээр дагалдах, суралцах, өөрийн мэдлэг чадвараа өдөр бүр бүрэн ашиглах өргөн боломж

- Дөнгөж сургуулиа төгссөн, ажлын туршлагагүй байсан ч суралцаад, ажиллах боломж

- Хувьцаат компани учраас compliance тал дээр мэргэших боломж

- Хөрөнгө босгох, олон улсын санхүүгийн байгууллагаас санхүүжилт авах, урт хугацааны төлөвлөгөө болосвруулах зэрэг ажлуудад оролцон өөрийн мэдлэг чадвар, хувь нэмрээ оруулах боломж

- Big data -нд суурилсан анализ хийх чадвараа хөгжүүлэх боломж /BI сурах боломж/

- Маш олон дэлгүүрийн бүртгэлийг оновчтой зохион байгуулахын тулд IT систем хөгжүүлэлт, автоматжуулалтыг дэмжиж ажилладаг хамт олон учраас систем хөгжүүлэлтийн шинэ төслүүдэд оролцон ажиллах, суралцах боломж

- Компани дотор санхүү суурьтай мэргэжилтэн ажиллах боломжтой олон ажлын байр байдаг учраас Санхүүгийн газраас ажлын гараагаа эхлэн хөндлөн чиглэлд шилжин ажиллах боломж

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас88107795

Зар нийтэлсэн огноо

2024-05-13 10:04

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Нягтлан бодогчАБДМ АРВИЖИХ ХХК
2024-05-06
Тусгай активын мэргэжилтэнБогд Банк
2024-04-29
Accounts Receivable OfficerТрансвест Монголиа ХХК
2024-05-13
Зээлийн эдийн засагчКибернетик ББСБ
2024-04-29
Дотоод аудиторДрийм интерпрайз
2024-05-19
ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ /шинэ төгсөгч байж болно/Таван Богд Интернэйшнл ХХК
2024-05-17
Нягтлан бодогчМонгол Фарм ХХК
2024-05-06
Туслах нягтлан бодогчГанбүрд ХХК
2024-05-08
Нягтлан бодогч авна.Мангут эмнэлэг
2024-05-13
Зээлийн эдийн засагч ажилд авнаЖи Эс Би Капитал ББСБ ХХК
2024-05-16
Тооцооны нягтлан бодогчБодиз Автомотив ХХК
2024-05-03
НягтланАйланд Трэйвел ХХК
2024-04-24
Ахлах нягтлан бодогчАриранг Фүүдс ХХК
2024-04-22
Дотоод аудиторАлтан Жолоо Трейд ХХК
2024-05-18
Үл хөдлөх хөрөнгийн Агент /Сургаж авна/РЕМАКС Платин
2024-04-23
Ахлах нягтлан бодогчХүнс Экспресс ХХК
2024-05-10
Уурхайн тооцооны нягтлан бодогчБи Си Эйч Ресурс ХХК
2024-05-16
БрокерМонголиан Коммодити Трэйдин Корпорэшин
2024-05-13
НЯРАВЦахиур ХХК
2024-05-02
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭНРитус ХХК
2024-04-24

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.