Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

Төв банк, Байгууллагын банкны газарт Мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг

ХААН Банкны хэмжээнд судлагдах барилгын зээлийн судалгаа шинжилгээг чанарын өндөр түвшинд шуурхай хийж чанартай зээлийн багц бүрдүүлэх, багцын тогтвортой өсөлтийг ханган, үр ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэхэд ажлын байрны зорилго оршино.

Ажлын байранд тавигдах шаардлага

Үндсэн шаардлага

  • Банк, санхүү, эдийн засаг, нягтлан бодогч, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Судалгаа, тоон мэдээлэлтэй ажиллах, бичиг баримт боловсруулах чадвартай;
  • Тайлан мэдээ гаргах, дүн шинжилгээ хийх чадвартай;

Нэмэлт шаардлага

  • Банк, санхүүгийн систем, бизнесийн орчны талаар мэдлэгтэй;
  • Банкинд зээлийн чиглэлээр 2-оос дээш жил ажиллаж байсан туршлагатай;
  • Банкны бусад бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдлэгтэй
  • Зах зээлийн орчны болон санхүүгийн судалгаа шинжилгээ хийх, хийсэн судалгаанд дүгнэлт өгөх чадвартай;
  • Зээлийн үйл ажиллагааны чиглэл болон харилцагчтай харилцан ажиллаж байсан туршлагатай;
  • Санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийн оновчтой шийдвэр гаргах чадвартай.

Зан төлвийн шаардлага

  • Ажлын ачаалал даах чадвартай;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай;
  • Бие даасан, бусдын нөлөөнд автахгүй шийдвэр гаргах чадвартай;
  • Харилцааны өндөр ур чадвартай;
  • Хувийн зохион байгуулалт болон цагийн менежмент сайтай;
  • Үнэнч шударга, ёс зүйн өндөр хэм хэмжээг баримталдаг;

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2020.08.05-ны  өдрийг дуустал;

Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар  болон  y-6uw9a-р бизнетворк холбоост хандах,  имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээгээрэй.

Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.

 

ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газар

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас7515 3333

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-07-28 23:00
Анкет хүлээж авах сүүлийн огноо2020-08-04 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Хаан Банк. 1991-2020 он

Монгол хүн бүрийг ажилтай болгохын төлөө.

Zangia.mn

Copyright © 2008-2020.