ХҮНИЙ НӨӨЦ /Гүйцэтгэлийн удирдлага, Цалин урамшуул/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Байгууллагын болон нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, зорилтыг боловсруулах, хэрэгжилтийг хянах, гүйцэтгэлийг үнэлэх, үнэлгээний үр дүнд үндэслэн сайжруулалтын санал боловсруулах замаар ажилтны цалин урамшууллын системийг сайжруулах санал боловсруулах.
- Байгууллага болон нэгж, ажилтны гүйцэтгэлийн төлөвлөгөө, зорилтыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх;
- Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (KPI) боловсруулах, шинэчлэх, хянах, нийцлийн дүн шинжилгээ хийх;
- Тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээлэл боловсруулах;
- Ажилтнуудын гүйцэтгэлийн үнэлгээний үйл ажиллагаанд оролцох, зөвлөмж гаргах;
- Гүйцэтгэлийн удирдлагын мэдээллийн системийг ашиглах, сайжруулах;
- Үр дүнгийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;
- Байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, зөвлөгөө зохион байгуулах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөц, Бизнесийн удирдлага, Санхүү, Эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жилийн туршлагатай (гуйцэтгэлийн удирдлага, цалин урамшууллын чиглэлээр туршлагатай бол давуу тал болно)
- Excel, SOP, ERP, Power BI зэрэг программууд дээр ажиллах чадвартай,
- Тоон мэдээлэл дээр үндэслэн шийдвэр гаргахад шаардлагатай боловсруулалт хийх чадвартай,
- Логик сэтгэлгээтэй,
- Харилцааны болон багаар ажиллах өндөр чадвартай,
Нэмэлт мэдээлэл
- Ажилтан бүрээ эрүүл мэндийн даатгалд хамруулдаг
- Жилд 6 өдрийн цалинтай чөлөө олгодог
- KPI гүйцэтгэлийн урамшуулал /20-35%/
- Удаан жилийн нэмэгдэл /5-30%/
- Сургалт, хөгжлийн дэмжлэг /5%/
- Тэтгэврийн хуримтлал /2%/
- Таныг манай эрч хүчтэй, мэргэжлийн багт нэгдэхийг урьж байна!
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарЗахиргаа, Хүний нөөц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.