ХҮНС БУС БАРААНЫ КАТЕГОРИ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх судалгаа хийх, судалгаанд тулгуурлан шийдвэр гаргах
- Борлуулалтын төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллах
- Бараа бүтээгдэхүүний захиалга хийх
- Бүтээгдэхүүний худалдааны стратеги төлөвлөлтийг хийх
- Худалдааны гэрээ хэлцэл, судалгаа шинжилгээ хийх гм
Ажлын байранд тавигдах шаардлага
- Худалдаа, Эдийн засаг болон Бизнесийн удирдлага аль нэг чиглэлээр Баклавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Төсөв, төлөвлөгөө, бичиг баримт мэдээллийг боловсруулах, анализ шинжилгээ хийх чадвартай
- Компьютерийн хэрэглээний програмууд дээр тооцоо судалгаа хийх, боловсруулах чадвартай
- Хувийн болон харилцааны өндөр чадвартай
- Багаар хамтран ажиллах, оновчтой шийдвэр гаргах, асуудлыг түргэн шуурхай зохицуулах чадвартай
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Нэмэлт мэдээлэл
АЗ ЖАРГАЛТАЙ АЖЛЫН БАЙР
Бидэнтэй нэгдсэнээр:
- Үндсэн цалингаас гадна ажлын гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал цалин, Борлуулалтын дүнгээс хамаарсан бонус цалин, Унааны нэмэгдэл, Өдрийн хоол, бусад хуулийн дагуух нэмэгдлүүдтэй
- Ажилтны цайны газар, амралтын хэсэг, сургалтын өрөө, хувцас солих өрөө болон усанд орох хэсэг зэрэг ажилтанд шаардлагатай бүхий л орчинтой
- Жил бүрийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахаас гадна, эрүүл мэндийн сайн дурын даатгалд даатгуулан эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой
- Дэлгүүрээс худалдан авалт хийхдээ 10-15% хямдралтай дүнгээр авах эрхтэй
- Кареерийн өсөлтийг үргэлж дэмжиж, өсөн дэвших боломж ажилтан бүрт нээлттэй
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас76768183, 91106521, 91116521
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.