БМ хүлээн авах: Төслийн талбайд БМ хүлээн авч, тэдгээрийн тоо хэмжээ, чанар, бүртгэлтэй танилцан баталгаажуулж, эвдрэл гэмтэлтэй байгаа эсэхийг үзэж, тэмдэглэл хөтлөн хариуцсан менежерт мэдээлэх
БМ зарлага: БМ-ыг эцсийн хэрэглэгчийн захиалга, хэрэгцээ шаардлагад үндэслэн олгох (зарлагадах); зарлагын баримтыг цаг тухай бүрт нь бүртгэлийн системд оруулах, үлдэгдлийн мэдээг шинэчлэх
Бараа материалын хадгалалт: БМ-г зөв, аюулгүй хадгалалтын талбайд байршуулж, нөхцөл байдлын дагуу зохион байгуулалт хийн хадгалалтын журам, аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын дагуу ажиллах.
Барааны тооллого: БМ-ын тооллого хийх, бүртгэлийг байнга шинэчлэх. Тооллого хийж, хүлээн авсан барааны талаар алдааг илрүүлж, засаж залруулах.
БМ-ын нөөцийн хяналт: Төслийн үйл ажиллагаанд тогтмол хэрэглэгддэг БМ-ын жагсаалт үүсгэн хөгжүүлж, БМ-ын нөөцийн удирдлагын систем хэрэгжүүлэх, нөөцийн min, max-н хяналт хийж, дахин захиалгыг системийг хэрэгжүүлэх
Агуулахын орчны цэвэрлэгээ, засвар үйлчилгээ: Өөрийн ажлын байр буюу агуулахын орчны цэвэрлэгээ, эрүүл ахуйн шаардлагуудыг хангаж, шаардлагатай засвар үйлчилгээг хийлгэх.
Гарын авлага, зохион байгуулалт: Агуулахын өдөр тутмын үйл ажиллагааг хөтөлж, дотоод заавар, дүрмийг чанд дагах; Агуулахын зохион байгуулалт, байрлалын байршилд анхаарах.
Тогтмол тайлагнал хийх: БМ-ын тайланг тогтмол хийж, менежер болон удирдлагад мэдээлэх.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.