БАРИЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Барилгын төслийн үйл ажиллагааны аюулгүй ажиллагааг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, компанийн болон гэрээлэгч байгууллагын ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, техникийн аюулгүй байдлыг хангах.
- Барилгын талбайд мөрдөгдөх ХАБ-ын бодлого, дүрэм, журам боловсруулж, тэдгээрийг хэрэгжүүлэх
- Барилгын хээрийн талбайд үүсэх эрсдэлүүдийг тодорхойлж, үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах. Эрсдэлийн менежмент хийх, осол гарах магадлалыг бууруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх.
- Ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын үйл ажиллагааны эрсдэл, аюулгүй байдлын талаар сургалт мэдээлэл өгч, зааварчилгаа өгөх. Сургалтын агуулга, материалыг боловсруулж, тэдгээрийг ажилтнуудад ойлгомжтой байдлаар хүргэх
- Ажлын талбайд ХАБ-ын шаардлага, дүрмүүдийг өдөр тутмын ажлын явцад мөрдөж байгаа эсэхэд байнгын хяналт үзлэг хийж, талбайд осол гарах эрсдэлийг бууруулах
- Ослын үед шуурхай арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд анхны тусламж үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах. Ослын талаар мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, дахин давтагдахаас сэргийлэх арга хэмжээ авах.
- Аюултай нөхцөл байдал үүссэн үед шуурхай арга хэмжээ авах, ажилтнуудыг аюулгүй байдалд шилжүүлэх.
- Барилгын талбайд аюулгүй ажиллагааны заавар, тэмдэг тэмдэглэгээ, дохиоллын системийг тогтмол байрлуулж, ашиглах.
- Аюулгүй ажиллагааны хэрэгжилт, үр дүнг тодорхойлж, дүгнэлт гаргах, тайлагнах, шаардлагатай зөвлөмж өгөх.
- Барилгын талбайд ХАБ-ын багийн гишүүдийг удирдан зохион байгуулах, тэднийг ажлын явцад чиглүүлж, хяналт тавих.
- ХАБ-ын холбогдох хяналтын байгууллагуудтай харилцаа тогтоож, хамтран ажиллах.
- Барилгын талбайд ашиглаж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих, засвар үйлчилгээ, эвдрэл гэмтлийн үед аюулгүй ажиллагааны дүрмүүдийг мөрдүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилгын ХАБ-ын чиглэлээр дээд боловсролтой байх (ХАБЭА, барилгын инженер эсвэл холбогдох мэргэжлээр) эсвэл тусгай сургалт төгссөн байх. ХАБ-ын чиглэлээр мэргэжлийн үнэмлэхтэй байх.
- Барилгын хээрийн нөхцөлд ажилласан 8 буюу түүнээс дээш жилийн ажлын туршлагатай.
- Монгол улсын ХАБЭА-н дүрэм, журам, хууль тогтоомжийн мэдлэгтэй. Байгууллагын ХАБ-ын бодлого, дүрэм, журам боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай.
- ХАБ-ын багийг үр дүнтэй удирдах, багийн гишүүдтэй нягт харилцах, мэдээлэл солилцох, зохион байгуулалтыг үр дүнтэй хийж, удирдан зохион байгуулах чадвартай байх
- Барилгын ажлын хээрийн нөхцөлд үүсэж болох аюул, ослыг урьдчилан таамаглаж, хяналт тавьж ажиллах чадвартай.
- Асуудал шийдвэрлэх болон онцгой нөхцөл байдал, ослын үед түргэн шуурхай арга хэмжээ авах чадвартай
- Ажлын байранд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалт зохион байгуулах, ослын үед авах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх
- Ажилтнуудтай харилцаж, тэдний асуудлыг сонсож, шийдвэрлэхэд хариуцлагатай хандаж, тэдэнд зөвлөгөө өгөх, багаар ажиллах, ажлын байран дээрх аюулгүй ажиллагааны асуудлуудыг ойлгомжтой, тодорхой тайлбарлах чадвартай байх.
- Англи хэлний ахисан дунд буюу түүнээс дээш, Франц хэлний мэдлэгтэй бол давуу тал.
- MS Word, Excel, PowerPoint, Outlook зэрэг оффисын программууд дээр өндөр түвшний ур чадвартай.
Нэмэлт мэдээлэл
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарУул уурхай
ТөрөлЭэлжийн
Холбоо барих
Утас70110675 ext 21, 99770564
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.