Барилгыг зураг төслийн дагуу барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэл болон бусад ажилд барилга захиалагчийн хяналт тавих,
Барилга байгууламжийн төлөв байдлыг, үнэлэх бат бөх чанарыг тооцоолох норм дүрмийн шаардлагыг хангах,
Барилгын төслийг төлөвлөх, хянах, зохицуулах, уяалдуулах ажлыг зохион байгуулах,
Барилгын гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаний түүх, үйл ажиллагаа, ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын түүх, гүйцэтгэлийн чанар, санхүүгийн чадамж болон бусад холбогдох мэдээллийг бүрэн судалж, сонгон шалгаруулах,
Барилгын ажлын гүйцэтгэл, Гүйцэтгэгч байгууллагуудын барилгын явц, гүйцэтгэл, чанарын талаар хяналт шалгалт хийх, зөрчлийг арилгуулах, ажлын явцын тэмдэглэл үйлдэх, тайлагнах, ажлын гүйцэтгэлийг хүлээн авах болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.
Барилгын инженерээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
Мэргэжилээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх,
Автокад дээр чөлөөтэй ажилладаг байх,
Судлах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах болон хариуцлага хүлээх бүрэн чадвартай,
Зурж боловсруулах, техникийн ба дизайны шийдэл гаргах чадвартай байх,
Ачаалал даах чадвартай байх,
Барилга угралтын ажил Захиалагчийн хяналт тавьж байсан бол давуу тал болно.
ХАБЭА-ын сургалтад хамрагдаж байсан, практик туршлагатай бол давуу тал болно.
Төсөл нэмэгдэж байгаатай холбоотой гарсан ажлын байр. Таныг өрсөлдөхүйц цалин, найрсаг хамт олонтой хамтарч ажиллах санал хүлээж байна.Шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урина. Баярлалаа