Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Гурван бухат ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

САНТЕХНИКИЙН ИНЖЕНЕР

2,500,000-3,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Төслүүдийн дотор инженерийн шугам сүлжээний угсралтын ажлын төлөвлөгөө боловсруулах, төсөвт өртгийг тооцож гаргах, төсөвт өртгийн дагуу гүйцэтгэх ажлыг зохион байгуулж төлөвлөсөн хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгыг биелүүлэх.
  • Төслүүдийн дотор инженерийн шугам сүлжээний ажлын цар хүрээтэй уялдуулан төсөл тус бүрийн төлөвлөлт, төсөв талбайн зохион байгуулалтыг боловсруулж, батлуулах, холбогдох ажилтанд төлөвлөгөөг танилцуулах;
  • Гадна, дотор шугам сүлжээний ажлыг зураг төслийн дагуу холбогдох ажилтанд үүрэг чиглэл өгч мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллах;
  • Ажлын зураг төсөлд үндэслэгдсэн ажлын тоо хэмжээг боловсруулан тооцоог шууд удирдлагад танилцуулж, хянуулах;
  • Ашиглалтад оруулсан орон сууцны цэвэр, бохир усны шугам сүлжээг улиралд нэг удаа хяналт шалгалт хийж, шаардлагатай тохиолдолд цэвэрлэгээ үйлчилгээ хийлгүүлэх;
  • Шууд удирдлага болон холбогдох удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай сайн гүйцэтгэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Сантекникийн инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Шаардлагатай хэрэглээний болон зургийн програмуудыг эзэмшсэн байх (AUTOCAD, REVET , SOLIDWORKS,)
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Ёс зүйтэй, харилцааны соёлтой байх
  • Үнэнч шударга, хариуцлагатай байх
  • Ачаалал даах чадвартай

Ажлын байранд өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой аюулгүй ажиллагааг дагаж мөрдөх

Нэмэлт мэдээлэл

  • "Гурван Бухат Групп" ХХК нь 2009 онд эрчим хүч болон барилга угсралтын чиглэлээр бүтээн байгуулалт, салбарын хөгжилд шинэ техник технологи нэвтрүүлэн, чанартай, өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлуудыг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсээр ирсэн билээ.

    Сүүлийн жилүүдэд гэр хороололын дахин төлөвлөлт болон орон сууцны хотхоны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд зуурмагны болон цонх салхивчны үйлдвэрүүд бүхий 8 охин компанитайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байгаа салбартаа тэргүүлэгч групп компани юм.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн

Зар нийтэлсэн огноо

2025-05-19 17:55

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Хүний нөөцийн менежерМонкон Групп ХХК
2025-05-14
ХАБЭА-н инженер /Шинэ төсөл/Ньюпрогресс Групп ХХК
2025-06-05
МеханикчВорлднэт
2025-06-10
ХАЛААЛТ, АГААР СЭЛГЭЛТИЙН ЗУРГИЙН ИНЖЕНЕРЭн Си Си Эс ХХК
2025-06-09
Аж ахуйн ажилтан /Pepsi mongolia/Жем Интернэшнл ХХК
2025-06-13
ХАБЭА-н ажилтан авнаМега прод констракшн ХХК
2025-05-21
ХАБЭА,БО хариуцсан ажилтанПремиум Корпорэйшн
2025-06-13
Мужаан/HandymanТрансвест Монголиа ХХК
2025-06-11
ГагнуурчинШИНЭЛЭГ СУУЦ ХХК
2025-06-12
АрхитекторНЬЮ ТОВЕР
2025-05-30
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АХЛАХ МЕНЕЖЕР /ашиглалт үйлчилгээ /Жигүүр Гранд Групп
2025-06-03
ГЕОДЕЗИЙН ТЕХНИКЧБодь Пропертийз
2025-06-04
Талбайн даамалГурван бухат ХХК
2025-05-29
Барилгын хяналтын инженер /Төслийн менежмент/Шунхлай Холдинг ХХК
2025-06-06
ЧАНАР ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР (ЦБУ) ОТ төсөлБодь Пропертийз
2025-06-05
Бетон зуурмагийн үйлдвэрт туслах ажилчин"Erin International" Co., Ltd
2025-05-19
ХАБЭА-н ажилтанШүрт Тал Бьюлдинг
2025-05-16
Оффис менежерИНЭЛ ХХК
2025-06-10
Барилгын компанид хангамж хариуцсан ажилтан авна.ННЦ ХХК
2025-05-26
АрхитекторМонкон Констракшн ХХК
2025-05-19

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.