Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компаниудын урт, дунд, богино хугацааны мэдээллийн технологийн бодлого чиглэлийг тодорхойлох, зорилгод хүрэх стратеги, бизнесийн төлөвлөлт боловсруулах, хэрэгжүүлэх
- Салбарын бодлого зохицуулалт, хөгжлийн чиг хандлага, технологийн алсын хараа, гадаад дотоодын ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгч бизнесийн байгууллагуудын тэргүүн туршлага, зах зээлийн төлөв байдлыг тасралтгүй судлах,
- Дэвшилтэт технологи болон түүнд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесийн шинэ боломжийг эрэлхийлж, бизнесийн өсөлтийг хангах, арга замыг тодорхойлох,
- Гадны нийлүүлэгч, байгууллагуудтай харилцаа тогтоох, гэрээ хэлэлцээр хийх,
- Харилцагч байгууллагууд, бизнесийн нэгжүүдтэй хамтран ажиллах, тэдний технологийн хэрэгцээ шаардлагыг ойлгож, технологид суурилсан бизнесийн санаачилгыг гарган нэвтрүүлэх,
- Мэдээллийн технологийн нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, удирдан зохион байгуулах,
- Системийн нөөц боломж, аюулгүй байдал, системийн сайжруулалт, шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн ажиллах, Дэд бүтцийн төлөвлөлт шийдэл гаргах
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргүүд
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэдээллийн систем, Программ хангамж, Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Удирдах албан тушаалд 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай,
- Систем, Сүлжээ, Программ хангамж, Мэдээллийн Аюулгүй Байдал, Өгөгдлийн сангийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
- ERP болон SaaS гэх мэт программ хангамжийн хөгжүүлэлт, нэвтрүүлэлт хийж байсан туршлагатай.
- Манлайлах, баг удирдах чадвартай
- Корпорэйт болон стратеги түвшний шийдвэр гаргах ур чадвартай
- Бизнесийн байгууллагад ажиллаж байсан, бизнес сэтгэлгээтэй
- Эрсдэлийг удирдах ур чадвартай
- Судалгаа, шинжилгээ хийх чадвартай
- Харилцааны өндөр ур чадвартай
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинДээд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.