ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ-ТҮШИГ ФЭЙШН ХХК
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Фэйшн брэнд компанийн худалдааны богино, дунд, урт хугацааны бодлогын ажлуудыг төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулах, гүйцэтгэх ажил үүргийн хэрэгжилтийг хангуулж, гарсан үр дүнг үндэслэлтэй, оновчтой тайлагнах, шийдвэр гаргах бүрэн чадвартай байх,
- Компанийн хүний нөөцийн болон үйл ажиллагааны бусад бодлогын ажлуудад үндсэн чиг үүргийн хүрээнд төлөвлөлт хийх, түүнийгээ календарчилсан хугацааны дагуу хэрэгжүүлэх, хууль эрх зүйн хүрээнд компанийн дотоод дүрэм, журмуудыг шинэчлэх, дахин боловсруулах, батлуулах, мөрдүүлэх ур чадвартай байх;
- Групп компанийн хэмжээнд бусад компаниудтай хамаарал бүхий ажил үүргүүдэд бодлогын түвшинд хамтран оролцох, зөвшилцөх, шийдвэр гаргах, захирлуудын зөвлөлийн хуралд үндсэн чиг үүргийн хүрээнд оролцох, компанийн ажлаа тайлагнах ур чадвартай байх;
- Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад ажил үүргүүдийг гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Худалдаа, санхүү гэх мэт холбогдох мэргэжлийн чиглэлээр гадаадын болон дотоодын их сургууль амжилттай төгссөн /GPA заавал хавсаргах/;
- Худалдаа үйлчилгээ, маркетинг, борлуулалтын салбарт удирдах албанд 3 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай;
- Гадаад хэлний / англи, орос, хятад, герман гэх мэт.., /дунд болон түүнээс дээш түвшингийн мэдлэгтэй;
- Байгууллагын баг хамт олныг удирдан манлайлах, тоон мэдээлэлд анализ хийх, асуудалд дүн шинжилгээ хийж түүндээ тохирсон оновчтой шийдвэр гаргах өндөр ур чадвартай;
- Өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах ур чадвар, нөлөөлөл сайтай;
- Гаргасан шийдвэртээ хууль эрх зүйн болон сэтгэл зүйн хүрээнд хариуцлага хүлээх бүрэн чадамжтай;
- 27-35 насны
- Эмэгтэй
Нэмэлт мэдээлэл
- Таныг нэр хүндтэй албан тушаал, дэлхийн алдартай өндөр зэрэглэлийн брэндүүдийн худалдаа борлуулалтад хамтран ажиллах боломж, өсөн дэвших, мэргэших боломжтой ажлын байр, уян хатан цалингийн систем, найрсаг, эрч хүчтэй залуу баг хамт олон хүлээж байна.
- Ажлын өдөр, цаг: Уян хатан, өөрөө сонгон ажиллах боломжтой
- Цалин: 3,000,000-5,000,000 төгрөг
- Холбоо барих: 8969 3777, 86147877
- Манай байгууллагад хандсан таньд баярлалаа, амжилт хүсье!^^~
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинДээд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас8969 3777
Факс8614 7877
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.