Зуух, турбингенераторын болон туслах тоноглолын хэвийн, найдвартай, тасралтгүй ажиллагааны хамгийн бага өртгийн шалгуур хангасан горим боловсруулж хэрэгжүүлэх. өдөр тутмын хоногийн үзүүлэлтэнд дүн шинжилгээ хийж өртөг зардлыг тооцох.
Сар, улирал, жилийн төлөвлөгөө гаргаж тайланг ЭХЗХороонд хүргүүлж хамгаалах.
Хэсгийн ахлах инженер ростерийн хуваариар амарсан үед орлон ажиллаж тоноглолын ашиглалтын заавар, дүрмийн дагуу найдвартай ажиллуулах нөхцлийг хангахад хэсгийн ашиглалтын ажилчдыг удирдан зохион байгуулах, чиглүүлэх
Дулааны механик инженерийн болон Техникийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн, тусгай мэргэжлийн сургалтад хамрагдсан
Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Үйлдвэрт 3-ээс доошгүй жил ажилласан эсвэл Дулааны цахилгаан станц болон Дулааны станц, Дулааны дэд станцад 3-с доошгүй жил ажилласан техникч хүн байна.
Дулаан, цахилгаан үйлдвэрлэл, өндөр даралтын уур, усны шугам хоолойг төхөөрөмжлөх аюулгүй ажиллагаанд туршлагажсан байна.
Зуух турбины горим боловсруулах, өртөг зардлын тооцоо хийх тайлан гаргах
Хөдөө орон нутагт ээлжийн хуваариар ажиллах