Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь төслийн баг хамт олонд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны талаар заавар зөвөлгөө өгөх, дэмжих, сургах зэрэг үйл ажиллагаанд ХАБЭАБО хариуцсан менежертэй хамтран ажиллана.
Мөн ХАБЭАБО-ны бодлогын хэрэгжилтэнд хяналт тавьж ХАБЭАБО-ны менежментийн системүүдийг мөрдүүлэн хэрэгжүүлнэ.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Төслийн багт ХАБЭАБО-ны чиглэлээр заавар, зөвөлгөө өгөх,
- ХАБЭАБО-ны соёлыг бий болгоход идэвхи санаачлагатай ажиллах,
- ХАБЭАБО-ны менежментийн системийн сандартууд болон МУ-н хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах аудит, үзлэг хийх,
- Эрсдэлийг удирдах үүднээс үнэлгээ хийхэд оролцох, эрсдэлийг бууруулахад оролцох
- Аюултай тохиолдлын суурь шалтгааны судалгаа, шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх
- ХАБЭАБО-ны гүйцэтгэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар ажилчид болон удирдлагуудын аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулахад хамтран ажиллах
- Аюулгүй ажиллгааны харилцааны холбоо үр дүнтэй байлгахад манлайлж ажиллах
- Байгууллагын бүх түвшинд бусад ажилчидтай сайн харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах,