Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

Бизнесийн зээлийн эрсдэлийн газарт МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Гүйцэтгэх үндсэн үүрэг,  ажлын байрны зорилго:

Бизнесийн зээлийн бүтээгдэхүүний журам, нөхцөл, холбогдох маягт болон зээлийн үйл ажиллагааны бусад ерөнхий зохицуулалтыг боловсруулах, өөрчлөлт оруулах, судалгаа шинжилгээг хийх, сургалт зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага:

  • Банк санхүү, эдийн засаг, статистик, эконометрикс, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Банк санхүүгийн салбарт зээлийн чиглэлээр 2-с доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Баримт бичиг боловсруулах, найруулан бичих өндөр чадвартай, монгол хэлний зөв бичих дүрмийн мэдлэг сайтай;
  • Эдийн засаг, бизнесийн орчны мэдлэгтэй, анализ, дүгнэлт хийх өндөр чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний программ дээр бүрэн ажиллах чадвартай;

 

Зан төлөвийн шаардлага:

  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Идэвхи санаачлагатай;
  • Шуурхай, бүтээмжтэй ажиллах, ажлын ачаалал даах чадвартай; 
  • Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай;

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2019.10.21-ний  өдрийг дуустал

Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар  болон -р бизнетворк нэвтрэн анкетаа бөглөж илгээнэ үү.

Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.

 

ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газар

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,500,000 - 1,800,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас7515 3333

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-10-11 08:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Хаан Банк. 1991-2020 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2020.