Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ейс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Үр дүнг эрхэмлэгч ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР-ийг урьж байна

1,800,000 - 2,100,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Хаяг реклам, хэвлэлийн YES XXK нь Монголд анх удаа менежментийн шинэ системийг нэвтрүүлж, суурьшуулах томоохон зорилгын хүрээнд ажлын өндөр бүтээмж, үр дүнг чухалчилдаг, цаашид сурч хөгжих сонирхолтой, компанийн үр ашиг, бүтээмжид хувь нэмрээ оруулахын тулд компанийн менежмент, стратегийн түвшинд ажиллаж, өөрчлөлт, манлайлал, бизнес процессийн чиглэлд ажиллах ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРИЙГ хайж байна. Таны хийх ажил бол цаг бүртгэл, захиргаа, хөдөлмөрийн харилцаа төдийхөн зүйлүүд биш харин шинэ өөрчлөлтийг үүсгэн бий болгоход гар бие оролцон, хэвшүүлэн нэвтрүүлэх үйлс юм. 

 

Ажлын байранд тавигдах шаардлага

- Та хүний нөөцийн чиглэлээр суралцсан, бүрэн сайн мэдлэгтэй юу? 

- Та үнэхээр өндөр бүтээмжтэй ажиллаж, бусдад сайн үлгэр дууриал үзүүлдэг үү?

- Та маш өндөр үр дүн гаргах дуртай, бусдад урам зориг өгч чаддаг гэдгээ батлан харуулсан уу?

- Та манай компанийн ажилчдын багийг бүрдүүлж бий болгох, ажлыг байрыг бэлтгэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зэрэг ажлуудыг удирдан, хариуцах юм.

- Та үүнийг хийхийн тулд манай компанид шинээр хэрэгжүүлж буй менежментийн системийн сургалтад нэмж суралцана.

- Хамгийн чухал нь та үнэхээр бусдад тусалж, бусдыг дэмжин ажилладгаа батлан харуулсан байх ёстой. Танаас ажилтнуудын өндөр стандарт болон бүтээмжтэй байдлыг бий болгож, тогтоон барихыг хүлээх болно. Энэ бол бидний хэрэглэгчиддээ өгөхийг хүсдэг үйлчилгээний түвшин юм.

- Пушкин, Тургенев, Толстойн төрөлх хэлийг мэддэг бол давуу тал болно.

 

Нэмэлт мэдээлэл

Манай компанийн зорилго:

ХЭРЭГЛЭГЧИД БОЛОН ТЭДНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН , ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОНД ТАНИГДСАН , НЭР ХҮНДТЭЙ , САЙХАН СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛДЭГ БОЛОХОД НЬ ТУСЛАХ.

 

Манай компанийн АЖИЛТНУУДЫН зорилго:

Ажилтан бүрийнхээ амьдралыг элбэг хангалуун, маргаашдаа итгэх итгэлээр дүүрэн болгож, байгууллагын зорилго болон улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулснаараа чин сэтгэлээсээ бахархдаг ажилтнууд бүхий компанийг хамтдаа бүтээн байгуулах.

 

Манай компани нь 1999 оноос хойш хаяг реклам, бэлэг дурсгал, хэвлэлийн чиглэлээр дагнан, тасралтгүй 22 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд бид салбартаа байнга анхдагч нь байж, тогтмол шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, техник, технологиудыг нэвтрүүлэн нутагшуулж ирсэн болно. 

 

Манай компанийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай компанийн yes.mn вебсайт, yesreclam Фейсбүүк хуудас, yes_reclam Инстаграмм хуудсуудаас авч болно.

 

ХҮСЭЛ БҮХЭН ТАНЬ БИЕЛЭХ БОЛТУГАЙ.

 

Бусад

БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарЗахиргаа, Хүний нөөц
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас96639171

Зар нийтэлсэн огноо

2024-09-23 20:27

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Дотоод аудиторСетунари Групп ХХК
2024-10-07
Оффис менежерГовь Финанс ББСБ
2024-10-09
Захиргаа, хүний нөөцийн мэргэжилтэнМонголын санхүүгийн групп ББСБ
2024-09-16
Хүний нөөцийн менежерХүнс Групп
2024-10-08
Хүний нөөцийн менежерЛюксвүүд групп ХХК
2024-10-01
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭНЛандбридж ХХК
2024-09-20
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРНано Интернэйшнл ХХК
2024-10-07
XҮНИЙ НӨӨЦ оффис менежерТэс Ком ХХК
2024-09-26
Захирлын туслахАлтан Жолоо Трейд ХХК
2024-09-20
Аж ахуйн ажилтанБайгал Хаус ХХК
2024-10-02
Үйл ажиллагаа хариуцсан ажилтан"АПУ" Хувьцаат компани
2024-10-02
Бичиг хэргийн ажилтанМөнгөн Талст
2024-10-09
ЗАХИРГААНЫ МЭРГЭЖИЛТЭНБэст Компьютерс Технологи ХХК
2024-10-01
Хүний нөөцийн менежер ажилд авнаШилэн хийц ХХК
2024-10-09
Хүний нөөцийн мэргэжилтэнНомин Холдинг ХХК
2024-10-08
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБАНЫ ДАРГА /эмэгтэйНомун Кондитер ХХК
2024-10-07
Office AdministratorHuawei Technologies LLC
2024-10-01
Хүний нөөцийн мэргэжилтэнМ Банк
2024-09-16
Хүний нөөцийн менежерДаацын Цамхаг ХХК
2024-10-07
Сургалт хөгжлийн мэргэжилтэнМИЧИД СОР ПРОПЕРТИС ХХК
2024-10-10

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.