Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ
- Тоног төхөөрөмжийн хугацаат засвар үйлчилгээг төлөвлөгөөний дагуу шалгах, хөдөлгүүр болон бусад эд ангийн тосыг солих, дугуй солих, хүрдийг тэнцвэржүүлэх, филтерүүдийг солих гэх мэт урьдчилсан засвар үйлчилгээг хийх
- Тээврийн хэрэгслийн ажиллагааны нөхцлийг хадгалж ажиллах, үзлэг хийх, хөдөлгүүрийн эвдрэлийг засах, механик болон цахилгааны системийн эвдрэл гэмтлийг засварлах, сэлбэг хэрэгсэл зэргийг солих, тээврийн хэрэгслийн их биений эвдрэл гэмтлийг засварлах
- Тээврийн хэрэгслийг шалгаж, унаж үзэх замаар тээврийн хэрэгслийн ажиллагааг баталгаажуулах, хяналтын системийг тохируулах
- Тээврийн хэрэгслийг цэвэрлэх, будах зэргээр гадна харагдах байдлыг засварлах
- Үйлчилгээ болон засварын бүртгэлийг хийх замаар тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийх
- Үйл ажиллагааны заавар журмыг даган мөрдөх, эвдрэл гэмтлийг засварлах, сэлбэг хэрэгслийг захиалах, хангалтын дагуу урьдчилсан засвар үйлчилгээг хийх
- Баталгаат засвар үйлчилгээний газрын үйл ажиллагааны дагуу үйлчилгээг хийлгэх, зардлыг хэмнэх, хийлгэсэн үйлчилгээ болон сэлбэг хэрэгслийг үнэлэх
- Шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэж байгууллагын болон засвар үйлчилгээнй зорилтыг хэрэгжүүлэх
ХАБЭА аюулгүй ажиллагаа
· Ажлыг гүйцэтгэхдээ өөрийн болон хамтран ажиллагсдын аюулгүй ажиллагаанд анхаарах
· ХАБЭА үйл ажиллагаанд байнга, идэвхитэй оролцох
· НБИК ХХК-ийн ХАБЭА үйл ажиллагааны талаарх дүрэм журмыг байнга сахин мөрдөх
· Ажлын байрны орчны аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээ, заалтыг сайтар анхааран, шалгасны дараагаар үйл ажиллагааг эхлэх
· Ямарваа нэгэн осол аваар гарсан болон ХАБЭА дүрэм журмыг зөрчсөн үйлдлийг зогсоон, шаардагдах удирдах ажилтанд мэдээлэх
|