САНХҮҮГИЙН МЕНЕЖЕР /ХҮННҮ КОНКРЕТ ХХК/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
-
Санхүүгийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх, санхүүгийн тайлангийн нэгтгэл хийх, удирдлагыг тогтмол мэдээллээр хангах
-
Компанийн дунд болон урт хугацааны санхүүгийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих, тайлагнах
-
Санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах
- Мөнгөн урсгалын төлөвлөлт, хяналт хийх, удирдлагын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх
- Гадаад, дотоод эдийн засаг, зах зээл, бизнесийн орчны чиг хандлагын судалгаа хийх
- Эрсдлийн удирдлагын менежментийг хэрэгжүүлэх, хөрвөх чадварын эрсдлийг хянах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Санхүүгийн менежерээр 3-оос дээш жил ажилласан туршлагатай
- Санхүүгийн тайлан, дүн шинжилгээ хийх ур чадвартай
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
- Хариуцлага хүлээх чадвартай
- Тайлагнах ур чадвартай
- Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадвартай, хариуцлагатай, нягт нямбай, харилцааны болон ёс суртахууны өндөр соёлтой
- Барилга, дэд бүтцийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
Тэсо Группийг сонгох шалтгаан:
- Ажлын үр дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон “УЯН ХАТАН ЦАГ”- ийн системтэй.
- Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН”-ийн системийг нэвтрүүлсэн.
- Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг “ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ”-ууд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг.
- Ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагын дэргэдэх “ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ” хүүхдийн цэцэрлэгийг 2019 оноос байгуулаад явж буй ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.