Галын автомат дохиолол, мэдээллийн хяналтын самбар, дүрс бичлэгийн хяналтын системийн тусламжтайгаар барилга, объект, түүний орчныг хянаж, барилга болон барилгыг түрээслэн үйл ажиллагаа явуулж буй байгууллага, тэдгээрийн үйлчлүүлэгч, харилцагчид, зочид болон нийт ажилтан ажиллагсадын аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
-Дээд боловсролтой байх
-Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
-Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой
-Нөхцөл байдлыг зөв үнэлж шийдвэр гаргах чадвартай
-Телефон болон радио холбооны хэрэгслийг ашиглаж чадвартай
-Ой тогтоолт, сэтгэн бодох чадвар сайтай
-Ээлжийн хуваариар ажиллах боломжтой байх
Бүрдүүлэх материал:
-Анкет /байгууллага дээрээс болон и-мэйлээр авч болно/
-Диплом, сертификатын хуулбар /нотариатаар батлуулах/
-Иргэний үнэмлэхний хуулбар
-Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт
-Оршин суугаа газрын тодорхойлолт
-1% цээж зураг
Анкетыг хаягаас татаж авах буюу Шангри-Ла Худалдааны Төвийн Хөрөнгийн Менежементийн Газрын ресепшнээс авч болно.