Шатахуун түгээх станцын Эрхлэгч /ДУНДГОВЬ, САЙНЦАГААН/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Шатахуун түгээх станцын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах
- Шаардлагатай тохиолдолд хэрэглэгчдэд шатахуун түгээх үйлчилгээг үзүүлэх
- Станцын ажилтнуудыг удирдах, сургалт явуулах
- Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах
- ШТС дээр ашиглаж буй эд хөрөнгө бараа бүтээгдэхүүний нөөцийг хянах, захиалга гаргах, хяналт тавих
- Станцын санхүүгийн тайланг бэлтгэх, хянах
- Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулах
- Байгууллагын дүрэм, журамд нийцсэн үйл ажиллагааг зохион байгуулах
- ШТС-ын ажилтнуудын ээлж хүлээлцэх, тооллого хийх ажиллагааг зохион байгуулах
- Ээлжинд гарч байгаа Түгээгчид зааварчилгаа өгч өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Шатахуун түгээх станцын удирдлагын туршлагатай байх
- Бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх
- Санхүүгийн тайлан мэдээ бэлтгэх чадвартай байх
- Ажлын ачаалал даах, шийдвэр гаргах чадвартай байх
- Харилцааны өндөр ур чадвартай, хэрэглэгчидтэй ажиллах сонирхолтой байх
- Мэргэжлийн ёс зүй, хариуцлагатай хандлага
- Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
- Газрын тосны инженер, Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлага чиглэлээр их дээд сургууль төгссөн бол давуу тал болно.
- Газрын тосны бүтээгдэхүүний талаар мэдлэгтэй байх
- Газрын тосны бүтээгдэхүүний агуулах болон ШТС-д ажиллаж байсан бол давуу талтай
- Дундговь аймгийн Сайнцагаан суманд байрлах ШТС-д ажиллана.
- Ажлын 5 өдөр 8 цагаар ажиллана.
Бусад
БайршилДундговь аймаг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.