БҮРДҮҮЛЭЛТ, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг процессийн дагуу гүйцэтгэх, ажлын байрны бүрдүүлэлтийг хийх
- Шинээр ажилд орсон ажилтныг ажлын байр дээр чиглүүлэх, дасан зохицуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах
- Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын процесс, бодлогыг тасралтгүй сайжруулж, шинэчлэн боловсруулах, хэрэгжүүлэх
- Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын функцтай холбоотой бүх төрлийн дата мэдээлэлтэй ажиллах, шинжилгээ хийх, тайлан мэдээ гаргаж танилцуулах, үр дүнд суурилсан шийдвэр, шийдэл олж тасралтгүй сайжруулж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөцийн менежмент, Бизнесийн удирдлага, Сэтгэл судлал чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Хүний нөөцийн 2-ээс дээш ажилласан туршлагатай бол давуу талтай
- Шийдвэр гаргах, хүн таних ур чадвартай, мэргэжлийн ёс зүйтэй
- Англи хэлний дундаас дээш түвшинд мэдлэгтэй
- Оффисын хэрэглээний программуудыг ахисан түвшинд эзэмшсэн байх
- Харилцааны зөв соёлтой, Өсөх сэтгэлгээтэй, өөрийгөө байнга хөгжүүлэгч байх
Нэмэлт мэдээлэл
- Уян хатан цагаар ажиллах боломжтой 8:00-10:00, 17:00-19:00
- Үндсэн цалингаас хөнгөлөлт, хангамж, урамшууллын багц санал болгоно
“Монголиан Стар Дистрибюшин” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан хүн бүрт ижил боломжийг олгож, хүний нөөцийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд эрх тэгш, шударга зарчмыг баримтлан ажилд авах шийдвэрийг сонгон шалгаруулалтын журмын дагуу ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүйгээр гаргадаг.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарЗахиргаа, Хүний нөөц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас75778899, 99078031
Факс75778877
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.