Борлуулалт, маркетингийн албаны дарга
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн Борлуулалт болон шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн төлөвлөгөөг боловсруулж, хяналт тавих, стратеги, зорилго зорилтыг тодорхойлох, бодлого, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, удирдан зохион байгуулах, харилцагчидтай урт хугацааны харилцаа холбоог бий болгох, хөгжүүлэх
- Бизнесийн болон зах зээлийн шинжилгээ судалгаа хийж Монголын зах зээл дээр эзлэх хувь хэмжээг тодорхойлох, өөрчлөлтөө хянах, өрсөлдөгчийн үйл ажиллагааг судалж, цаашдын үйл ажиллагаанд байнга тусгаж, анхаарч ажиллах, борлуулалтын үйл ажиллагааг дэмжих, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх төслийн санал боловсруулах, батлуулах, хэрэгжүүлж ажиллах
- Ажлын байрны тодорхойлолтын дагуух бусад ажил үүргүүдийг хийж гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Худалдаа, бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр их дээд сургууль төгссөн.
- Мэргэжлээрээ Борлуулалт, Маркетинг чиглэлээр 5 ба түүнээс дээш жил удирдах түвшинд ажиллаж байсан туршлагатай
- Бизнес төлөвлөлт хийх, борлуулалтын орлого, зардлыг төлөвлөх, үр ашгийг тооцоолж дүн шинжилгээ хийх, хэрэгжилтэд хяналт тавих чадвартай
- Хүнтэй харилцах харилцааны өндөр мэдрэмжтэй, багийг удирдах, манлайлах, багаар болон бие даан ажиллах, хариуцлага хүлээх чадвартай
- Хурдтай, богино хугацаанд асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвартай
- Идэвх санаачилгатай, ажлыг шуурхай гүйцэтгэх чадвартай
- Бизнесийн ёс зүйг баримтлан ажиллах чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах
Нэмэлт мэдээлэл
-
Харилцааны болон бизнесийн ёс зүйн соёлтой
-
Харилцаа холбооны салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
-
Өсөж дэвжих, өөрийгөө хөгжүүлэх хүсэл зорилготой байх
-
Борлуулалтын төлөв байдалд анализ хийх, шийдвэр гаргах чадвартай
-
Судалгаа шинжилгээ, дүгнэлт, тайлан гаргах чадвартай
-
Хэрэглээний программ болон судалгааны программууд, интернэтийн орчинд чөлөөтэй ажилладаг байх
-
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
-
Бичиг баримт боловсруулах чадвартай
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарЭмнэлэг, Эм хангамж
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.