Исгэлтийн менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Шар айргийн үйлдвэрт аюулгүй ажиллагаа, хүнсний аюулгүй байдал болон тогтвортой байдлын стандартуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, чиглүүлэх
- Үйлдвэрлэл батлагдсан жор орц, технологийн дагуу явж буй эсэхийг баталгаажуулж бүтээгдэхүүн болон процессын чанарыг хянаж стандартаас хэтэрсэн, хазайлт гарсан тохиолдолд мэдээллэн сайжруулалтын арга хэмжээнд дүн шинжилгээ хийх
- Хариуцсан үйлдвэрийн холбогдох үйл ажиллагаанд шаардагдах нөөцийг төлөвлөх, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг зохион байгуулах, түүний бүтээмж, өдөр тутмын гүйцэтгэл, явцыг хянах
- Үйлдвэрлэлд орж буй түүхий эдийн сонголт, чанарт тохируулан технологийн горимд шаардлагатай өөрчлөлтийг оруулж, түүхий эд материалын чанар, гүйцэтгэлийн талаарх мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх
- Анхан шатны дата мэдээлэл цуглуулах, боловсруулахад дэмжлэг үзүүлж, үүрэг хариуцлагын хүрээнд тайлан боловсруулж үйлдвэрийн даргад тайлагнах, асуудлыг шийдвэрлүүлэх
- AM Brewing, PQ Pillar, Safety Pillar-уудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, албаны тэргүүлэх чиглэлүүд болон алдагдлуудыг тодорхойлж бууруулахад чиглэж ажиллах
- Технологийн жигд ажиллагааг хангахад инженерингийн албатай харилцан уялдаа холбоотой ажиллаж, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх
- Шар айраг исгэх технологийн процесстой холбоотой стандартуудыг боловсруулж исгэлтийн ахлах, операторуудын технологи ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг тодорхойлох, сургаж хөгжүүлэх, чадваржуулах
- Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхтэй холбоотой судалгаа шинжилгээ хийх, үйлдвэрийн туршилтыг зохион байгуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүнсний технологи, хүнсний эрүүл ахуй, исгэлт, хими технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Хүнсний үйлдвэрийн технологийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан
- Шар айргийн үйлдвэрлэлийн процесс, технологийн мэдлэгтэй
- Хүнсний үйлдвэрийн эрүүл ахуй, чанарын шаардлага, стандартуудын мэдлэгтэй
- Үйлдвэрийн хөдөлмөр аюулгүй байдлын стандарт, дүрэм журмуудын талаар мэдлэгтэй
- Англи хэлний дунд болон түүнээс дээш мэдлэгтэй
- Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Тайлан боловсруулах, ойлгомжтой тайлагнах чадвартай
Нэмэлт мэдээлэл
- Эерэг хандлагатай
- Үндсэн цалин + Гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.