Цахилгаанчин
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бетон зуурмагийн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай үйлдвэрийн цахилгааны шугам сүлжээ болон холбогдох тоноглолыг тавих, суурилуулах, угсрах, тохируулах, засвар үйлчилгээ хийх
- Элэгдэж хуучирсан, догогдолтой эд ангийг тохируулах, засварлах, холболтын утсыг солих, машин, механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд засвар, үйлчилгээ хийх.
- Тоног төхөөрөмжийг угсрах, үйл ажиллагааг шалгах, турших, тохируулах.
- Цахилгаан эд анги, бүрэлдэхүүн хэсэг, бусад эд ангийг цахилгаан, гар багаж хэрэгсэл ашиглан суурилуулах, тохируулах, засварлах, шинээр солих.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бүрэн дунд, тусгай дунд боловсролтой
- Цахилгаанчны мэргэжлийн зэрэгтэй
- Цахилгаан тоноглолд гэмтэл гарах, ажлын горим алдагдах ба осол гарах үед бие даан ажиллаж, хэвийн ажиллагаанд оруулах чадвартай
- Цахилгаан төхөөрөмж, шугам сүлжээний гэнэтийн гэмтэл, аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах чадвартай
- Шинэ тоног төхөөрөмж дээр ажиллах арга барилыг хурдан сурах чадвартай
- Харилцааны соёлтой, багаар болон бие даан ажиллах чадвартай
- Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддаг, хувийн зохион байгуулалт сайтай байх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.