Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

МТ Автоматжуулалт Инженерчлэлийн газарт Мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Энэхүү ажлын байрны гол зорилго нь технологийн DevOps, төслийн менежментийн Agile аргачлалаар МТ газарт хэрэгжиж буй технологийн төсөл хөтөлбөрийн хүрээнд програм хангамжийг нэвтрүүлэх болон дамжуулах хоолойн (CI/CD pipeline) тестийн автоматжуулалт (Continues testing) хэрэгжүүлж програм хангамжийн чанар шалгах, банкинд ашиглагдаж байгаа програм хангамжийг сайжруулах, гэмтэл сааталд дүн шинжилгээ хийж засварлахад оршино.

Ажлын байранд тавигдах шаардлага

Үндсэн шаардлага
  • Linux, Windows сервер үйлдлийн систем дээр ажиллах чадвартай;
  • Бизнесийн болон системийн шаардлагыг бүрэн ойлгож ажлын нарийвчилсан төлөвлөгөөнд хөрвүүлэх чадвартай;
  • Вэб аппликешн болон мобайл аппликешн автоматжуулалтын хэрэгсэл, системүүд дээр ажиллах, хөгжүүлэх чадвартай бол давуу тал болно;
  • Монгол, англи хэлээр ярианы болон бичгийн түвшинд чөлөөтэй харилцах чадвартай;
  • Мэдээллийн технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн;
  • Програм хангамж болон систем инженерчлэлийн өргөн мэдлэгтэй;
  • Програмчлалын хэл болон скриптийн мэдлэгтэй;
  • Эдийн засаг, банк санхүүгийн зохих мэдлэгтэй бол давуу тал болно;
Нэмэлт шаардлага
Зан төлвийн шаардлага
  • Ажлын ачаалалтай үед тайван, үр ашигтай, зохион байгуулалттайгаар ажилладаг байх;
  • Аливаа асуудлын зөв шийдлийг эрэлхийлэн, байнга сайжруулахад санаачлагатай бүтээлчээр хандаж хамт олноо манлайлдаг;
  • Асуудал шийдвэрлэх системтэй, дүн шинжилгээ хийх арга барил, аналитикийг эзэмшсэн байх;
  • Багаар болон бие даан ажиллах чадвар эзэмшсэн, удирдан зохион байгуулах чадвартай;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй, нягт нямбай;

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та ХААН Банкны веб хуудсаар ЭНД ДАРЖ зангиа хуудсаар ЭНД ДАРЖ өөрийн анкетаа бөглөх ба нэмэлтээр jobs@khanbank.com имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээж болох юм.Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2022.06.30-ны өдрийг дуустал;Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул та гар утсаа нээлттэй байлгана уу.Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газар

Бусад

БайршилУлаанбаатар хот
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

Утас7515 3333

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2022-06-21 09:15

Энэ салбарын бусад зарууд

  1. ПРОГРАМ АШИГЛАЛТЫН МЭРГЭЖИЛТЭНКапитрон банк
  2. АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕРАйтизон ХХК
  3. ОператорМонгол Айди ХХК
  4. Back-End developerХай пэймэнт солюшнс ХХК
  5. Шийдлийн инженерАрш Технологи ХХК
  6. Мэдээлэл, Технологийн багш ажилд авна.Мандах Их Сургууль Мэдээлэл, Технологийн Сургууль
  7. Харилцагчийн үйлчилгээний ажилтан /ЮНИТЕЛ/Тэнгэр ХХК
  8. График дизайнер"Милая Фүүдс" ХХК
  9. IT Брэнд хариуцсан борлуулалтын мэргэжилтэнСаммит Компьютер Технологи ХХК
  10. Системийн шинжээчЭхлэл Брэнд ХХК
  11. Ээлжийн инженер"ОНДО" ХХК
  12. QA engineerЭм Кэй Ай Ти ХХК
  13. БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЭРГЭЖИЛТЭНАй Си Ти групп ХК
  14. Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэнБОСА Холдинг ХХК
  15. Суурилуулалтын ИнженерКоллПро ХХК
  16. Харилцагчийн үйлчилгээний ажилтанТридум Кэй ХХК
  17. Мэдээлэл Технологийн Инженер-ПрограмистГлобал Нэгдэл ХХК
  18. Дата аналистЮнител Групп
  19. МТ Үйлчилгээ нэвтрүүлэлтийн газарт Чанарын удирдагчХаан Банк
  20. Системийн шинжээчЭхлэл Брэнд ХХК
© Хаан Банк. 1991-2022 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2022.